Х.Баттулга Сингапур яваагүй Монголдоо байна.

Зарим иргэдийн зүгээс Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга Монголд байхгүй харин Сингапур улс руу “зугтаасан” гэх яриаг гаргаад байгаа.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр хүртэл “Синга руу зугтсан гэх?” хэмээн постыг оруулсан байсан билээ. Тэгвэл Монголын Ардчилсан Холбооны хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт энэ талаар:

“Албан ёсоор гэрчлэн хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ны дарга Battulga Khaltmaa Монгол эх орондоо байгаа бөгөөд МоАХ-ны анхдагч Л. Хадбаатарын “Түүчээ цаг -3″ үзэсгэлэнгийн хаалтын ёслолд оролцоно.

Харин Рэнцэнтавхай та өөрөө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэхэмжлэлтэй 1581; 01578 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудаснуудаас бүү зугтаа !!” хэмээн бичжээ.

Ер нь Х.Баттулгыг Монголоос явсан гэх албан ёсны ямар нэгэн мэдээлэл гараагүй байгаа бөгөөд магадгүй түүний охин Намуун нь гадаадад байгаа зургаа цахим орчинд оруулсан нь түүнийг аавтайгаа хамт явж байна уу гэдэг эргэлзээг төрүүлж үүнээс үүдэн ийм яриа гарсан байх магадлалтай юм.

Мөн шинээр батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуулинд зааснаар Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн 5 жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх боломжгүй бөгөөд үүнээс гадна нам байгуулах, улс төрийн намд гишүүнээр элсэхийг хориглосон байна.

Бас гадаадад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглосон заалт оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *