Эхнэрийнхээ нөхөрт хандан энэ захиагаа бичин сууна би. Та бүхэн ч бас yншааpай!

Сайн уу, Намайг Сайхансанаа гэдэг. Би шинэхэн нөхөр шинэхэн аав байна. 2 жил гарны өмнө шөнө харанхуй нөмөрсөн гудманд хүүхдээ тэвэрсэн охин зогсож байхтай таарсан юм.

Халуурч вакциндаа шoкoнд орсон охиноо тэвэрсэн нулимстай нүдтэй эмэгтэйг эмнэлэгт хүргэж өгөөд хаяад явж чадалгүй гадаа нь хүлээж зогссон. Буцаад гэрт нь хүргэж өгөхдөө толиндоо харсаар л явсан. Ийм хөөрхөн эмэгтэй нөхөр нь яасан болоод шөнө охиноо өөрөө тэврээд зам дагаад гараа өргөж явсан юм бол гэж. Замын турш гунигтай цонх ширтэн явсан түүнээс нөхөр

чинь гарч ирж авах уу гэж асууж чадалгүй оруулсан. Гэхдээ сонин тохиолдлоор машинаа угаалгаж байгаад өөрийнхөө суудал доороос ягаан өнгийн нэг ном шиг зүйл олсон. Тэр хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр байсан. Нээгээд үзэхэд дотор нь утасны дугаараа бичиж бөглөсөн байснаар би залгах шаардлага үүссэн юм. Бас нэг зүйл анзаарсан нь тэр үзэсгэлэнтэй эмэгтэй охиноо өөрөөрөө овоглосон байсныг уншлаа.

Ганц бие ээж байж. Дэвтэрийг хүргэж өгөөд хэрэг болвол залгаарай гээд дугаараа өгөхөд нүдээрээ инээмсэглэн аан заа гээд авсан тэр харцанд дурласан. Ийм сайхан нүдийг уилуулж ор.хисон тэр залуу лав эрүүл биш байх гэж. Эр хүнд итгэхээ больсон эмэгтэй хүний сэтгэлд багтах гэж үнэхээр их хичээсэн.

Яваандаа бид арай дотно болж хөөрхөн охиноо аваад хотоор зугаалдаг ядаж л уитгартай нүд нь арилж эхэлсэн. Хоёр салаа гэзэгтэй хоёрхон настай охин долоовор хуруунаас атгаж нүүрэнд минь хүрсэн. Тийм учраас насан туршдаа охиндоо би жинхэнэ аав нь байх болно. Өнгө.рсөн сард би охиныхоо албан ёсны аав болж нэрнийх нь урд өөрийнхөө нэрийг тавьлаа.

Эхнэрийхээ хуучин нөхөрт хандан хэлэхэд Нэгэнт одоо инээдэг болсон цэцэгс маань хатаж гундсан өнгөрсөн цагаа мартаасай. Мартахад нь чи туслаасай. Явсан шигээ, ганцаараа одсон шигээ үйлдэлдээ үнэнч байгаарай. Дэндүү сайхан эрдэнэ болсон эмэгтэйчүүдийг зарим эрчүүд алддагт нь маш их хар.амсдаг.

Би бол хайртай эхнэрээ хэзээ ч гомдоохгүй, насан туршдаа хайралсаар л явна. Бид аз жаргалаа хайхааар дараагийн аялалдаа гарлаа. Хүний сайхан охиныг өөрийн болгочихоод тултал нь хайралнаа. Эх сурвалж: Бидэнд тохиолдсон явдлууд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *