Г.Урнаа: Гавьяатын найр хийж байсан чинь сүүлдээ мөнгөн аяга сүү болоод нөхөр бид хоёрыг 25 жил…

Улсын драмын театрын сайхан хос жүжигчин, Мугж Урнаа түүний халамжит хань Мугж Б.Жаргалсайхан нар урлагийн олон сайхан хосуудын манлайлал болсон, үлгэр дуурайлал болсон хосууд билээ. Тэд анх 1983 онд айл

болж 2010 онд мөнгөн хуримаа хийжээ. Тэр жилд Г.Урнаа МУГЖ болоод уг нь гавъяатын найр хийж байсан чинь сүүлдээ мөнгөн аяга сүү болоод хуримын ордны хүн ирж 25 жил амьдарсныг батламжлаад Б.Жаргалсайхан сюрприз барьж байсан хэмээн дурсдаг. Тэрбээр хэлэхдээ: Бид Нэгийгээ нэвт шувт мэднэ. Би Жагаад нэг л зүйлийг

хэлсэн. Намайг насаар минь жаргаан амьдруулсанд баярлалаа. Надад ямар ч го.мдол байхгүй гэж. Жагаа ч гэсэн ханьдаа үнэхээр их баярлалаа гэдэг. Биднийг оюутан байхад бүжгийн багш маань бид 2-ыг гэртээ их аваачдаг

байсан. Тэр үед бид хоёр Ромео Жульеттад тоглодог байсан. Багш маань бидний тоглохыг хараад уилна. Тэгээд Та хоёр үнэхээр гоё хос. Би амьдралаа алд сан. Би анхны ханиа орхиод том дарга хүнтэй суусан. Миний амьдрал

ахиад эхнээсээ эхэлсэн. Энэ миний алдаа гэдгийг тэр үед их бодсон. Та 2 мyyдалцах үе гарвал бүхнийг эхнээс нь эхлэхүү, эсвэл амьдралаа цааш нь аз жаргалтайгаар насан туршдаа авч явахуу гэдгээ ухаантай шийдээрэй. Үүнийг

л сайн бодож яваарай гэдэг байсан. Тэр үг бид хоёрын зүрх сэтгэлд орчихсон. Ер нь юу ч тохиолдож байсан, хэн ч, юу ч ярьж байсан хоёр биендээ хэлж, хоёр биедээ л итгэх хэрэгтэй, тэгээд л гүйцээ. Би энэ яваа насандаа юм индүүдсэнгүй, Жагаа гурил зуурсангүй. Хэн завтай нь гэр орны ажил, хоол ундаа хийгээд, хүүхдүүдээ хараад бие

биеэ нөхөж явна даа хэмээжээ. Сайхан гавьяатууддаа урт нас удаан жаргалыг хүсэн ерөөе. Олон гэр бүл, хосуудад үргэлж сайн сайхан үлгэр дууриалал үзүүлж явдагт гүнээ талархая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *