Нарад 3,074,000₮ xaндив цугларчээ. Тэрээр энэ мөнгөөрөө Нара маань…

Дуучин М.Нарантуяа буюу Нарагийн барааг нь ачиж явсан ачааны машин шатсан харамсалтай мэдээг уншигч та бүхэнд хүргэсэн билээ. Харин сайхан сэтгэлт ард түмэн маань Нарад сэтгэлийн хандив цуглуулж өгчээ.

Сайхан сэтгэлт хүмүүс Нарагаа дэмжиж урам өгч сошиал дээр хөвөрч байгаа мэдээ мэдээлэл постуудаар дамжуулан амжилт хүсч байгааг бүгдийг нь хүлээн авч байгаа шүү. Нарагийнхаа кушн кремний төлбөр авах дансаар дамжуулан сүүлийн 3н өдөр олон хүн амжилт хүсч чин сэтгэлээсээ өөрсдөөсөө ихийг илүүчилсэн нь 3.074.000₮ болжээ. Маш их мөнгө шүү дээ.

Хэдийгээр энэ их мөнгийг Нарадаа илгээхдээ хайр урам хүч амжилт ерөөн илгээсэн ч лайваараа хэлж байсанчлан би өөртөө бол хандив авахгүй ээ хайрт халуун сэтгэлт хүмүүс минь.Харин энэ мөнгөөр нийгэмдээ илүү тустай зүйлд нэмэр болгоё.

Өгсөн хүмүүс маань ч Нара өөрөө тэгж байгаа бол яах вэ гэх байх гэж гадарлаж байна. Нөгөөгүүр би лайвынхаа үеэр хэлж байсандаа уйлж дуулаад хандив мөнгө боллоо гэж хардаж сэрдэх хүмүүс ч бийг…

Уйлж дуулсан нь хандив мөнгө горилсондоо биш тухайн цаг үеийн сэтгэл хөдлөл л илэрсэн нь шүү дээ. Зарим нэг хүмүүс цаана чинь хүний ачаа шатсан биш араас нь өөрсдийгөө шатааж мэдэм атаа хорсол нь буцалж байгааг хараад хэл ам атаа хараал мундсан биш хүний хорт сэтгэл хүргэж яах вэ гэж бодож байна, ний нуугүй хэлэхэд.

Бас нөгөө талаараа би ч бас олны танил хүмүүс давуу байдлаа ашиглан иргэд олон нийтээс хандив авдаг байдлын эсрэг байдаг хүн байж өөрт тохиолдмогц баясанхан суух нь зүй бус юм. Ямартаа ч хүний алдагдал асуудалд баясч тавлаж суудгаасаа асуудлыг нь ойлгож хуваалцахсан дэм болохсон урам өгөхсөн гэж ойлгож хайрладаг нинжин сэтгэлт хүмүүс нийгэмд илүү олон байдгийг дахин мэдэрсэндээ л Нара нь баяр талархал дүүрэн байна аа.Энэ мөнгийг 6/1нийг угтаад хүүхдийн сайн сайхны төлөө үйлсэд ер нь зориулах нь зүйтэй байх аа гэж бодонхон сууна, санаа оноогоо хуваалцаарай. Нийтийн санаа бодлын дагуу шийдвэрлэх нь зүйтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *