Өнөрцэцэг: Яалаа гэж алтны уул уурхайн эзний охинтой барьцах вэ дээ!

Зариг.мн сайтын сэтгүүлч Өнөрцэцэг өдгөө Хөгжлийн банкны асуудлыг “базаж” аваад судалж байгаа. Ингэхдээ олон нийтэд хангалттай мэдээллүүдийг өгч байгаа билээ.

Иргэд мэдээж өөрсдийнх нь гэж болох Хөгжлийн банкны талаар мэдээллийг мэдэх эрхтэй. Түүнийг Монполимент группын Мөнхнасан, МАК группын Цэлмүүн нарыг онцлоод байна, атаархаад байна гэх мэт олон сэтгэгдлийг хүмүүс бичсэн байсан юм.

Тэгвэл тэр үүнд хариулт өгчээ.“Атаархлаа л гэх юм. Хүн хүний хувь тавилан өөр. Түүнийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд дэндүү сайн мэддэг.

Хуулийн өмнө хүлээсэн үүрэг болох татвараа ч төлөхгүй, бусдын өмнүүр дайрч авсан зээлээ буцаагаад өгөхгүй, ард түмнээр төлүүлнэ гэж дайрдаг хүн боловсролтой, шударга баялаг бүтээгчид тооцогдох юм болов уу?

Багаасаа аргал, хомоол түүж өссөн, газар дэлхийгээ шүтэж, ганц гадас зоосон ч булж өссөн хөдөөний хүүхэд. Яалаа гэж алтны уурхайн эзний охинтой барьцах вэ дээ. Үйлийг нь ч дийлэхгүй, энэ амьдрал минь хангалттай” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *