Хадмынхаа гэрээс эхнэртэй “Гyйлгачин минь чамтай чамгүй хүүхдээ өсгөж чадна манайхаас зaйл” гэж хэлүүлээд хөөгдөөд гарсан.

Миний амьдрал баян цатгалан биш болохоор энэ нийгэмд хүүхдийнхээ ч эцэг байх эрхгүй болчхоод явж үе надад бий.

Би эхнэртэйгээ танилцаад анхнаасаа л хадмын хаяа түшиж амьдарсан хүн. Хүү минь удахгүй хорвоод мэндлэх гэж байсан үе. Тэгээд л бүх юм эхэлсэн.

Үгүй ээ жирэмсэн болсноос нь хойш энэ бүхэн эхэлсэн юм уу даа. Миний эхнэр бас хадам аав ээж хоёр бүгд л мөнгө хайрладаг хүмүүс.

Анх танилцах гээд ороход л чи байр савтай юу ээж аав чинь юу хийдэг ямар ажил хийдэг сургууль соёл төгссөн үү гээд бүгдийг л асуусан. Үнэндээ тэдний асуулт болгоны хариулт нь тэдэнд таалагдахгүй байсан учраас намайг нохойноос ч дор үздэг байсан.

Эхнэр ч жирэмсэн энэ хүнтэй амьдарна гэхэд нь би маш их баярлаж байсан ч өдөр ирэх тусам харц бас тэр ааш авирыг нь дийлэхээ больсон. Яг үнэндээ тэдний гэрийнхэн намайг хөөе гуйлгачин минь хоолоо гудар гэж хэлдэг байсан. Гэдсэнд байгаа хүүхдээ бодоод л тэсээд л байсан. Хөөрхий ядарсан муу ээждээ дарамт болохгүй чимээгүй амьдаръя гэж их л хичээсэн.

Эхнэр тэр хадам ээж аавын уур нь хүрэх бүрт үргэлж намайг хөөж, зайл гуйлгачин минь гээд л хөөгөөд гарган. Би ч хүүхдээ бодоод орцны үүдэнд хонож өнжөөд л буцаад ордог байлаа. Би тэдэнд ямар ч гэм хийгээгүй мөртлөө ямар их алдуулдаг байсан гэж бодно.

Нэг өдөр эхнэртээ хоёулаа тусдаа гэр бариад хамт амьдаръя энэ газраас нүүе. Тэгэхгүй л бол бидний амьдрал хоёр тийш болж магадгүй гэж хэлээд гуйсан ч тэр заваан балиар гэр хороололд чинь амьдарч чадахгүй гээд зөвшөөрөөгүй. Тэгээд л гэр бүлээ яаж бүтэн авч үлдэх вэ гэсэн бодол толгойноос салахаа больж ажлын цагаа ч уртасгаж тэр гэрт зүгээр л хонох гэж очдог боллоо.

Шөнө орж ирээд л үүрээр гараад яваад өгвөл хэн ч намайг доромжлохгүй бас энэ гэрт илүү үзэгдэхгүй, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй чимээгүйхэн амьдарч байгаад байрны урьдчилгаа цуглуулаад тусдаа гарч амьдарна гэж бодож байсан ч бүх зүйл миний санаснаар болсонгүй. Дахиад л чи муу гуйлгачин хаагуур тэнээд яваад байдаг юм миний охин чиний хүүхдийг тээгээд чамайг шөнөжин хүлээгээд ядрах ёстой юу гээд л гал авалцлаа.

Би ч чимээгүй сонсоод л сууж байтал эхнэр хажуугаас манай гэрээс зайл хүүхдээ өөрөө өсгөж чадна гээд л хэдэн хувцсыг минь над уруу чулуудахаар нь шууд л бүх юмаа аваад гараад ирсэн. Эхнэртэйгээ холбоо барилгүй 3 жил болж байна. Хүүхдээ төрснөөс нь хойш нэг ч хараагүй.

Тэр бяцхан амьтнаа ямар их санаж байна гэж бодно. Ямар нэр өгснийг нь ч мэдээгүй явна. Эргээд очъё гэж бодохоор дахиад тэр аймшигтай гэрт нэг минут ч байж чадахгүй учраас очихыг огтхон ч хүсэхгүй байна.

Миний эхнэр надад биш эцэг эхээ дуурайсан мөнгөнд л дуртай хүн. Мөнгө байвал хайрлана. Байхгүй бол зайлуулна. Би өөрөө эцэггүй өссөн болохоор хүүхдэдээ ийм зовлон амсуулмааргүй байлаа. Яавал энэ амьдралд гэр бүлээ элэг бүтэн авч үлдэх юм болдоо гэсээр өдөр шөнөгүй морь нохой мэт ажиллаж эхэлсэн.

Тэгээд өнгөрсөн шинэ жилээр шилдэг ажилтнаар тодорч хоёр өрөө байраар шагнуулж супер сугалааны эзэн болж үнэхээр л магнайгаа хагартал баярлаж билээ.

Тэр супер сугалааны хонжвор нь автомашин. Тэнгэр дээрээс аав минь намайг харж үзэж байна уу гэлтэй. Ээж минь хагартлаа баярлаж хүү минь одоо эхнэр хүү дээрээ оч.

Аав чинь чамд өгч чадаагүй зүйлсээ өглөө. Одоо чи гэр бүлээ бүтэн авч үлдэх хэрэгтэй гэж хажууд үргэлж хэлдэг болсон. Үнэндээ тэр аймшигтай шуналтай хүмүүст очоод юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байгаа ч зориг гарган очлоо.

Яг ажил явдал болж байх үеэр гэрт нь очиж таарлаа. Хөөрхий хадам аав гэнэт цус харваад өнгөрчихсөн байлаа. Тэр дунд гүйж харайх бяцхан хүү яг л намайг өвчөөд төрчихсөн мэт адилхан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *