Б.Ундармаагийн нөхрийг цагдан хорих болсон шалтгаан ил боллоо. Тэрбээр…

Та бүхэнд өнөөдөр шүүхээс гаргасан тacлан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг хүргэе. А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарт цагдан xopих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай

2022.02.18 Нийслэлийн прокурорын газраас яллагдагч А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарт “цагдан xopих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирүүлснийг

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, шүүгдэгч А.Ариунболдод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “….гэрчийг дарамталсан …сүрдүүлсэн үндэслэл бүхий …мэдээлэл байгаа” үндэслэлээр 1 сарын хугацаагаар цагдан xopих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт я л л а г д а г ч Б.Чойжилжалбуу нь “шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 30 минут хүртэл, Мөн яллагдагч Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс “шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Бат-Эрдэнийг оролцуулах тухай” санал гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цаг хүртэл тус тус хойшлуулж шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар“

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *