Японы CHAKALAND хамтлаг Монголчуудын сул талыг ичиж зовoxгүй дэлгэв.

“Монгол цуйван хэр вэ?” дуугаараа монголчуудын танил болсон Японы CHAKALAND хамтлаг манай улсад ирлээ.

Байгуулагдаад хоёр жил гаруй болж байгаа тус хамтлаг уран бүтээл туурвихын зэрэгцээ Японы Окинава хотод телевизийн нэвтрүүлэг хийдэг аж. Мэдрэмждээ тулгуурлан гэгээлэг дуунууд гаргахыг зорьдог тэд дууны ая, үг, клип, зураг авалтыг өөрсдөө хийж гүйцэтгэдгээрээ онцлог юм.

Хамтлагийн залуус манай сайтад өгсөн ярилцлагадаа “CHAKALAND хамтлаг дуугаа маш их баяр хөөртэйгээр хийдэг. Бидний хийсэн дууг та бүхэн сонсоод илүү сайхнаар хүлээн авч байгаад маш их баярлаж байна.

Хоёр өөр орон хэдий ч бидний хийсэн уран бүтээлийг сонсоод, сайнаар хүлээн авч байгаад баярлалаа. Эерэг зүйлийг түгээх нь бидний хувьд хамгийн сайхан зүйл” хэмээн ярьж байв.

Ярилцлагыг бүрэн эхээр нь унших: CHAKALAND: “Монгол цуйван хэр вэ” дууны ая дээр хийгдсэн хоёр дахь дууг хаштагаар ирүүлэх уран бүтээлүүдээс сонгож, цацахаар төлөвлөсөн.

Тэд дуулаад байдаг цуйвангаа идсэн бөгөөд их амттай байна хэмээн ам уралдан ярьцгааж байна. Ирээд удаагүй ч Монголчуудын зарим нэг сул талыг ажиглаад амжисан байна. Тэд Монголчуудын цаг барьдаггүй нь манай нутагтай их адилхан юм хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *