Д.Батбаярын ээж Ж.Жавзандулам: Би Баясаадаа үнэхээр хайртай. Яагаад ч юм хараxaap хайр хүрээд байдаг.

Кекүшюзана Батбаяр ээж Ж.Жавзандулам бэр блон дуучин Баясгалангийн алаар хамгийн сайхан үг бүрийг унагадаг нэгэн. Түүний хэвлэлд өгсөн ярилцлага олны анхаарлыг ихээр татаж байсан удаатай. Тэгвэл түүний ярилцлагийн хэсгээс хүргэе.

Таны ууган хүү анхны амьдралдаа цэг тавьж, өөрөөсөө найм дүү, дуучин бүсгүйтэй нэг гэрт орохоор шийдсэн нь жинхэнэ сенсаци байсан гэж болно. Хүү бэр хоёроос чинь болж бөхийн хорхойтнууд болон дуунд дуртай ард түмэн хоёр талцан маргалдсан.

Алдарт сумочны фэнүүд Баясгалангийн азтайг гайхаж байхад дуучин бүсгүйн зритель “Батбаяр монголын сайхан бүсгүйн нэгтэй дэр нэгтгэлээ” хэмээн шуугиж эхэлсэн. Харин хадам ээжийн хувьд шинэхэн, залуухан, нэртэй дуучин бэрээ хэрхэн хүлээж авсан бол?

Би эхлээд нэг сонин түүх ярья.

Одоогоос бараг арваад жилийн өмнө миний багын найз Доёдмаа гэдэг бүсгүй утасдаад “Хүүе Жавзаа, цаад зурагтаар чинь Баясгалан гэдэг чиний залуугийнхтай дэндүү адилхан охин дуулж байна. Арай чиний хүүхэд биш биз” гээд сүйд болсон.

Тэгэхэд л би анх бэрээ харж байлаа. Хальт харахад төстэй юм шиг санагдсан ч надаас дэндүү гоё охин Жавхлан гэдэг залуутай хослоод жигтэйхэн сайхан дуулж байсан. Дараа нь хэзээ ч юм бүү мэд Баясгалангийн нэг тоглолтын билет манай бурхны гүнгэрваанд ороод зөндөө олон жил болчихсон байсан шүү.

Магадгүй тэр билетэн дээр Баясаагийн зурагны хажууд бурхны хөрөг байсан болохоор тэнд хийсэн байж ч болох.
Гэхдээ л манай бурхан шүтээн дунд ирээдүйн бэрийн маань зурагтай тасалбар идээ будаа өмнөө өрүүлж тахиулаад олон жил болсон нь үнэхээр сонин санагддаг.

Хүүгээ дуучин бүсгүйтэй үерхэж байгаа гэсэн сургаар хамгийн түрүүнд ламд очиж жил усыг нь үзүүлсэн.

Миний шинэ бэр хүүтэй маань төдийгүй бидэнтэй ивээл жилтэй байсан нь Баясааг шууд хүлээн зөвшөөрөхөд том түлхэц болсон. Бас нэг сонирхолтой юм хэлэхэд намайг Ж. Жавзандулам, бэрийн маань ээжийг бас Ж. Жавзандулам гэдэг.

Би бурхан тэнгэрт итгэж, энэ талаар сонирхон судалж, сүслэн залбирч явдаг хүний хувьд энэ жаахан бэрийгээ урд насандаа миний охин байсан гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Баясаа маань бурханлаг, зөөлөн сэтгэлтэй, үргэлж хорвоог аргадсан нэг тийм аядуу хоолойгоор дуулдаг, бага залуу ч маш хөдөлмөрч хүүхэд.

Танай бэр нэртэй дуучин, бас ганц бие байсан болоод ч тэр үү бишгүй л муугаар хэлүүлж, янз бүрийн хэл аманд өртсөн. Урлагийн хүмүүс хөнгөн хийсвэр гэж ярих нь ч бий. Та энэ тал дээр санаа зовдог уу?

Миний бэр чинь муугаар хэлүүлж ч амжаагүй тийм жаахан амьтан шүү дээ.

Би Баясаадаа үнэхээр хайртай. Яагаад ч юм харах тусам хайр хүрээд байдаг. Хааяа гадаад руу явахаар нь аймаар их санана. Тэгээд л бэрийнхээ дуунуудыг үргэлж машиндаа тавиад нулимс мэлмэрүүлээд явна даа.

Одоо бидний орон гэр, машин тэрэг ер хаа сайгүй бэрийн маань дуунууд эгшиглээд үнэхээр сайхан. Хүү бэр хоёр бие биендээ дэндүү хайртай. Энэ их хайр нь бидэнд үргэлж мэдрэгддэг юм.

Хааяа яваад орохоор яг л жаахан хүүхдүүд шиг жижигхэн халбагатай хоол барьчихсан “Ганцхан энийг идчих” гээд сууж байна.

Эсвэл бэр маань ятга дараад, Батбаяр гитардаад хачин гоё дуулалдаж харагддаг. Энэ хүүхдүүд сэтгэлээрээ нийлсэн хосууд. Ямар жил ус нь жигтэйхэн таарч байна, миний хүү очоод ав гэсэн биш. Цаанаасаа л хань ижил болох тавилантай хүмүүс гэдэг нь мэдрэгддэг юм.

Одоо хосууд маань тантай хамт амьдарч байгаа юу?

Батбаяр саяхныг хүртэл аав ээж хоёрынхоо дөрвөн өрөө байранд хамт амьдарч байлаа. Энэ байранд байхдаа л Баясаагаа дагуулж ирсэн. Харин саяхнаас хүү охин хоёр тусдаа байшинд ороод байгаа. Хүмүүс миний хүүг сумод амжилт гаргаснаасаа хойш олон өрөөтэй том харшид тансаг амьдардаг гэж төсөөлж явсан ч ээж аавтайгаа хориод жил нэг гэрт аж төрж байлаа шүү дээ.

Өмнөх бэр чинь танд хоёр ач тэврүүлсэн. Хоёрын хоёр хүүхэдтэй хүмүүс сална гэдэг хэцүү л байх. Батбаярын хуучин эхнэр Буянбилэгийг их ааш муутай эмэгтэй гэж ярих нь ч бий. Та хэд холбоотой байдаг уу?

Миний хүүгийн хоёр сайхан үрийг гаргаж өгсөн тэр эмэгтэйг муулах эрх надад байхгүй. Ач нараа ч их санана. Утсаар байнга ярьдаг. Харин энэ ач маань Баясаад жигтэйхэн сайн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *