С.Тэнгэр: Миний эхнэр ѳглѳѳ бүр цайныхаа дээжийг Ар Монголын зүг ѳргѳдѳг. Учир нь…

Дуучин С.Тэнгэр: Ѳвѳр Монголын 6 сая Монголчууд хааяаа дотроо боддог. Бидний хойно бидний залаа дээр тусгаар тогтносон Их Монголын голомт болсон улс байгаа гэхээр их ѳмѳг түшигтэй санагддаг юм.

Яг л аавтай хүүхэд мэт сэтгэгдэл тѳрдѳг. Миний эхнэр ѳглѳѳ бүр цайныхаа дээжийг Ар Монголын зүг ѳргѳдѳг. Та нар минь тусгаар улсаа хайрлаж эх орныхоо тѳлѳѳ баруун солгойгүй зүтгэж дэлхийн Монголчуудаа манлайлж оройлж яваарай.

Тэрээр түүний гэргий Дундад улсын нэрт жүжигчин Хасговоо хэмээх энэ бүсгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ны алдарт дуучин Тэнгэрийн анхны эхнэр гэдгээр нь уншигчид илүү мэдэх биз ээ.

Нэрнийх нь утгыг тайлбарлавал Говоо гэдэг нь бидний хэллэгээр гуа гэсэн үг. Эдүгээ Бээжинд амьдарч буй энэ эмэгтэй Өвөр Монгол болоод Дундад улсын 100 гаруй жүжиг, кинонд гол дүр бүтээжээ.

Туслах дүрд ерөөсөө тоглож байгаагүй гэнэ. Тэрбээр Дундад улсын “Хубилай хаан” кинонд Тулуй жанжины гэргий Сорхогтани хатны дүрийг бүтээсэн гэдгээрээ алдартай. Өвөр Монголчууд жинхэнэ Монгол эмэгтэйн сайхан дүр төрхийг Хасговоогоор төсөөлдөг гэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *