С.Өлзийхүү: Ер нь нөхрийнхөө гаргасан алдaaг байн байн сөхөж яриад байх хэрэггүй…

С.Өлзийхүү: Ер нь нөхрийнхөө гаргасан алдaaг байн байн сөхөж яриад байх хэрэггүй…

Тод хар хөмсөгтэй, торомгор алаг нүдтэй, “Өнгөт инээд”-ийн Өлзийхүү гэхээр урлагт хайртай хүн бүр түүнийг танина. Хошин урлаг, кино урлагт тод гэрэлтэж яваа бүсгүйчүүдийн нэг билээ. Түүний сайхан ярилцлагаас хүргэе

-Олны танил гэр бүл байна гэдэг хэцүү биз?

Хариуцлага маш өндөр. Хүн юм чинь заримдаа муудалцах тохиолдол гарна. Гэхдээ тэр бүхнээ олны өмнө ил гаргаж болохгүй. Муудалцсан ч аяархан муудалцах, аман дотроо шивнэж ярих гэх мэт /инээв/.-Та үргэлж сайхан харагддаг. Нууц жороосоо хуваалцаач?

Би аpxи, тамxи амьдралдаа хэрэглэдэггүй. Хар багаасаа л дасгал хөдөлгөөнд дуртай хүүхэд байсан. Сүүлийн үед иогоор хичээллэж байгаа. Би сэтгэл дотроо хэцүү байгаа зүйлээ амархан мартахыг хичээдэг.

Гэр бүлийн амьдрал нь эмэгтэй хүнд их нөлөөлдөг юм шиг ээ?

“Эрэгтэй хүний халамж эхнэрийнх нь нүүрэн дээр илэрдэг” гэсэн орос үг бий. Тэр үнэн. Хань минь намайг ойлгож, хайрладаг учраас би ийм байна. Манай нөхөр их зөөлөн хүн. Гэтэл би чинь усны урсгал шиг дандаа сайхан инээгээд явдаг хүн биш шүү дээ.

Адгуу яаруу, олон ажил амжуулах гээд заримдаа бухимдана.

Тэр болгонд манай хүн намайг тайвшруулна. Үүнээс гадна манай хошин урлагийн салбарынхан чинь байнгын инээд хөөр, баяр баясгалан дунд байдаг учраас стресст бага ордог байх. Уулзах бүртээ элгээ өвдтөл инээнэ шүү дээ.

-Эмэгтэй хүн амьдралдаа ямар зарчим баримтлах хэрэгтэй вэ?

Эмэгтэй хүн уян хатан байх ёстой. Нөхрийнхөө гаргасан алдааг байн байн сөхөж яриад байх хэрэггүй. Нөхөртөө ч, өөртөө ч эрх чөлөөг өгч сур. Хүнд чин сэтгэлээсээ ханд. Үнэн бай. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй юм болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *