Жирэмсэн эхнэрийнхээ хөлийг амрааж буй залуу олны хайрыг ихэд татаад байна.

Хүүхэд тээнэ гэдэг мэдээж амаргүй ажил. Ялангуяа хол алхах, удаан зогсоход үнэхээр хэцүү. Тиймдээ ч жирэмсэн эмэгтэйд суудал тавьж өгөх нь аль ч улсын иргэдэд үйлчилдэг бичигдээгүй хууль. Гэвч энэ нь Хятадын зарим иргэнд хамаагүй бололтой.

Доорх бичлэгийг БНХАУ-ын зүүн хойд хэсэгт байрлах Хэйлонжиан мужийн Хэган хотын цагдаагийн газар нийтэд дэлгэжээ.

Бичлэг дээр жирэмсэн бүсгүй эмчид үзүүлэхээр нөхөртэйгөө хамт хүлээж байгаа нь харагдана. Эмнэлгийн хүлээлгийн сандал дээр хүмүүс сууж байгаа ч хэн ч босч өгсөнгүй.

Жирэмсэн бүсгүй ядарч, туйлдаж байгаа нь бичлэг дээрээс тодорхой харагдаж буй ч сууж буй хүмүүс утсаараа оролдон хосыг хайхарсангүй. Удалгүй аргаа барсан нөхөр нэгэн санаа олсон нь олон хүний хайрыг татжээ. Тэрбээр газарт суун тонгойж, эхнэр нь хөлөө амраан нуруун дээр нь суусан байна.

Гэвч сууж байсан хүмүүс сандал дээрээ суусаар л байжээ. Бичлэгт үзүүлснээр цаад хэсэгт хоосон суудлууд харагдаж байгаа ч тэнд жирэмсэн эмэгтэй суувал эмч дуудахыг сонсохгүй болж, дугааргүй болно хэмээн үзэгчид таамаглал дэвшүүлжээ. Бичлэг Хятадын вэб сайт дээр долоон сая үзэгчтэй болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *