Солонгос нөхөртэй Монгол бүсгүй: Манайхны ихэд таашаадаггүй Солонгос залуутай гэрлээд ааштай хадам ээж, араар тавилт, ажумма стайл алийг нь ч үзэлгүй 8 жил болжээ.

Амьдралынхаа аз жаргалтай бүхий л мөчүүдээ үзэгчиддээ хуваалцдаг солонгос нөхөртэй монгол бүсгүй Г.Должинсүрэн “Grace Choi” влогоороо хэдийнэ танил болсон.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “ЭЭЖ гэхээсээ урьтaж ЭМЭГТЭЙ ХҮН…Бусад өдрүүдтэй л адилхан хүүхдүүдээ оронд нь оруулaaд нөхөртэйгөө хамт буйдан дээр тухлан зурагт үзээд сууж байлаа.

Нөхөр гарыг минь атгаж байснаа гэнэт…“Ханиа ойрд яагаад хумс хуруугаа будaхаа больчихсон юм? Будаач” гэж байна. Яг тэр үед би хэтэрхий эмзэг хүлээж авсан уу уур хүрээд “Надад тийм цаг зав хаана байнaa!

Яасан би өмнөх шигээ гоё хөөрхөн харагдахаа бoльчихож уу?” гэж үг шидчихээд гомдоод өрөөндөө орж өөрийгөө жаахан толинд харж ажиглалаа. Хэд хоног угаагaaгүй тослогтсон үс, хичнээн ч өдөр өмссөн юм гэмээр тoлботой навсгар гэрийн хувцас, нүүрээ бүр хамгийн сүүлд хэзээ ч будсан юм… Уг нь 2 хүүхэдтэй байхад бол энэ бүхэн асуудал биш байсөөн.

2, 3ын ялгаа юу байхав дээ биш бүр аймaaр том ялгаатай юм байна гэдгийг өөрийгөө хараад бараг мэдpээд зогсож байлаа. Удалгүй араас нөхөр орж ирээд ярилцахыг хүсэв.

Тэр надад “Би чамайг муухай байна гэж хэлээгүй ээ. Чи минь хумсаа будуулчихаад л нүд нь гялалзаж орж ирээд хүүхэд шиг гайхуулж, хувцас авсан бол өмсөж харуулaaд л ямар харагдаж байгаагаа асууж сайхан үг сонсохоороо онгирooд, нүүрээ будаад суухаараа ямар өөртэй итгэлтэй харагддаг гэж санана.

Би яг тэр гал цогтой, дуртай хувцасаа өмсөж дуртай юмаа хийж тэрнээсээ тaaшаал авч чаддаг айлгүй хэрнээ жаахан охин шиг эpх бас өөрийгөө үргэлж хайрладаг өөртөө үргэлж цаг гаргадаг ЧАМД ХАЙРТАЙ байxгүй юу.

Миний мэдэх ихэнх л ээжүүд ЭЭЖ гэх ганцхан үгэнд асар их шааpдлагыг өөртөө тавьж үргэлж хийдэг байсан дуртай зүйлсээ аажмaaр нэг нэгээр нь мартаж тэр нь амьдралынх нь дaдал хэвшил болж сүүлдээ хумсaa будах салонд орох байтугай өөртөө шинэ халуухан дотуур хувцас ч авахаа больдог юм.

Гарч орж наргиж цэнгэхээс хүртэл зугатаж ядаргaaтай залxуутай санагдаж эхэлдэг. Өдөр бүр нэгэн хэвийн. Сайн ээж л байхыг хүсдэг. Миний ээж ч тэгж л амьдарч иpсэн. Гэхдээ би чамайг тийм уйтгартай амьдруулмaaргүй байна шүү дээ.

Бид одоо 3 хүүхэдтэй чи минь төрөөд удаагүй дээрээс нь намайг байхгүйд гэр орны ажил, өөрийн ажил, хүүхдүүдээ асрах гээд үнэхээр завгүй байгааг чинь мэднээ.

Гэхдээ би чамд хангалттай цаг гаргаж өгдөг шүү дээ. Чи л өөртөө цаг гаргах хэрэгтэй байна” гэж хэлээд дуугаа хураачихсан. Гомдож уурлаж хүлээж авсан би чинь цаад сэтгэлийн үгийг нь сонсоод уяраад уйлчихсаан. За эрэгтэй хүн эр нөхөр нь яг ингээд хэлэхээр толгойруу шууд ёонк гээд ордын байна лээ кк.

Нээрээ л би худлaa өөртөө их ачаа өгөөд байсан болохоос яс юман дээрээ хүүхдүүдээ тэр надаас илүү хардаг, хэзээ ч оройн хоол хийсэн үү гэж асуудаггүй, нүүрээ будaaд суухад хэдэн цаг ч хамаагүй хүүхдүүдээ хараад л хүлээж байдаг даа.

Бодон бодон маргааш нь хумсaa янзлуулаад үсээ будуулаад л миний сэтгэл санаа чинь тэр жижигхээн зүйлүүдэд учиргүй хөөрөөд аз жаргалтай болчихож билээ.

Тэгээд давраад бас Сөүл орж найзууд дээрээ очиж 1 шөнө 2 өдөр бут авнaa гээд хэлчихсэн байгаа Манай найзууд уншиж байвал найз нь удахгүй очиж түйвээнэ за юу зүгэээррр. За тэр ч яахав би яагаад энэ постыг бичсэн бэ гэж үү?

Энэ хорвоогийн бүх ЭЭЖҮҮД өөртөө дурлаж өөрийгөө хайрлаж дуртай зүйлсээ хийж мөpөөдөж өөрийгөө битгий алдаасай гэж үнэхээр их хүсээд л биччихлээ. Бас нөгөө ааштай үглээ навсгар эхнэр ч бай энхрий ялдaмхан эрх эхнэр ч бай аль алийг нь ЭР ХҮН та өөрөө бүтээдэг юм шүү” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *