Цахим эмч: Утас дугарлаа. Тэгсэн С.Амарсайхан сайд уулзая гэлээ…

Та бидэнд цахим эмч нэрээрээ танигдсан Баярбямба шадар сайд С.Амарсайхантай очиж уулзжээ.“Утас дуугарлаа. Шадар сайдын зөвлөх холбогдож Сайнбуянгийн Амарсайхан сайд уулзаж ярилцах хүсэлтэй байгаа талаар хэлэв. Цаг товлож уулзахаар болов.

Төрийн тусгай хамгаалалтынханд бичиг баримтаа шалгуулаад Шадар сайдын ажлын албаны үүдэнд ирлээ. Хоёр, гурван өрөө дамжин орвол хэвлэл мэдээллээр харж байсан хурлын өрөө байлаа. Шадар сайдтай мэнд мэдэлцэн танилцав.Эмч болсноосоо хойш юу хийж ирсэн цаашид ямар үйл бүтээхээр зорьж төлөвлөж байгаа нээлттэй хэллээ.

Энэ хугацаанд эрүүл мэндийн боловсрол олгох үйлд төрөөс дэмжлэг хүсэж байсан ч дэмжигдэж байгаагүй тухай, харин шадар сайд өөрөө дуудан энэ талаар ярилцах болсонд баяртай байгаагаа ч хэллээ. Шадар сайд ч ямар ажлууд дээр анхаарч байгаагаа ярив.

Бидний уулзалт 1 цаг орчим өрнөж эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай, цахимжуулах, хүнсний аюултай байдлын талаар, хүүхэд, өсвөр үеийнхний таргалалт чихэрлэг хүнс, ундаанаас шалтгаалж байгаа талаар, транс тосны хэрэглээг зохицуулах, дэлгүүрийн лангуу дээрх хүнсний бараа бүтээгдэхүүний шошгожилт хэрэглэгчдийг төөрөгдүүлж хууран мэхэлж байгаа талаарх асуудлуудын талаар бас шийдлүүдийн талаар ч ярилцлаа.

Ямартай ч хүнсний аюултай байдал, хэрэглэгчдийн боловсрол олгох үйлийг Шадар сайд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Уулзалтаа ч бодит үр дүнтэй болгох үүднээс хамтарч хэрэгжүүлэх төлөвлөсөн нэг чухал ажлаа хэлээд ажил хэрэг болгохоор Шадар сайдын ам авлаа.

Удахгүй энэ ажлынхаа талаар танилцуулж та бүхнээсээ санал авна аа. Энэ ажлын талаар энэ удаад дэлгээд яахав гэж бодлоо.Эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүнсний аюултай байдлыг анхаарч байгаа Шадар сайд С.Амарсайханд талархаж буйгаа илэрхийлье!” хэмээн өгүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *