Т.Доржханд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаатай байна уу?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Уг хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж өөрсдийн үгээ хэлж байна. Үүн дундаас УИХ-ын гишүүн Т.Доржхандын хэлсэн үг ихээхэн анхаарал татаж байна.

Тэрбээр, “Яагаад Ерөнхийлөгчид заавал 50 нас хүрсэн хүн дэвших ёстой юм бэ? Үндэслэл нь юу юм? Яагаад 50 наснаас доош хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болдоггүй юм бэ? Үндсэн хуулийг яагаад зургаан жил болгосон бэ гэвэл дарангуйлагчийг бий болгохгүй гэж тэгсэн. Дэлхийгээр дүүрэн бие биенийгээ барьж хорьсон жишээ байна. Одоогийн Ерөнхийлөгч ирэх сонгуульд нэр дэвших эрхтэй юм уу? Өмнөх Ерөнхийлөгч нар дэвших эрхгүй биз дээ. Хөдөлмөрийн үндэсний нам, Зөв хүн электорад эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй дөрвөн субьектын нэг. Бид зөв хүнээ нэр дэвшүүлэх эрхээ эдэлмээр байна. Тодорхой хүмүүст зориулж ийм зохицуулалт хийхээ болих хэрэгтэй. Ирэх зургаан жил Монгол улсыг удирдах төрийн тэргүүн нь хамгийн сайн гадаад худалдааны эксперт байх ёстой. Тийм хүнээ сонгон шалгаруулах чиглэл рүү хуулийн төслийн бичилтээ түлхүү хиймээр байна.” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *