Tpансжендер мисс Б.Солонго өөрийнхөө найз залууг танилцуулав…

Tpансжендер мисс тодотголтой Б.Солонго урьд өмнө нь уулзаж байсан нэгэн нууцлаг залууд их л гомдонгуй үг хаяж пост оруулжээ.

21000-ийн үеэр гэхээр хэдэн жилийн өмнө юм бэ дээ ер нь тэгээд надтай учирч хүрээллээ тэлснээс хойш өнгө зүс овоо л орсон харагдана эргээд хариу барьчиж байвал зүгээр юм. Нус явхад нь найзлаж нөхөрлөж байсан хүмүүстээ ядаж 9911 биш юмаа гэхэд 1000 нэгж ч болтугай явуулчихаж баймаар. Стикерээ авчих уу хэн гэж бодож байна?

Тэгвэл хэдэн жилийн өмнөх Сокогийн хайрын чавхдасыг хөндсөн нэгэн гадаад залууд зориулан бичиж байсан сэтгэлийн үгийг сонирхуулъя. Нэгэн удаа төрсөн өдрөөрөө өөрийн шинэхэн найз залуугаа олонд зарласан бөгөөд түүнийгээ санасан сэтгэлээ илэрхийлэхийн сацуу ирсэн бэлэгээ ч мөн гайхуулаад амжиж байсан билээ.

Түүнтэйгээ гурван ч удаа хилийн чанадад болзоод амжсан гэх тэрбээр “05.05нд төрсөн өдөр маань цөөхөн хүн мэдэх биз! Би чинь улсдаа зарим гадаад найзуудаа уриад бас бус Миат, Тэрэлж энэ тэрд орлого оруулчихдаг юм. Харин түүнтэйгээ өвлөөс хойш гурван удаа өөр улсад болзсон. Монголд маань хоёр өдөр ирчхээд ахин ирээч гэхээр огтоос тоодоггүй ээ. Уг нь Соког нь “миний амьдралд хамгийн том сэтгэгдэл төрүүлсэн бүсгүй” гэсэн ш дээ.

Тэр маань USA-д ажлаа үргэлжлүүлээд зав муутай болохоор төрсөн өдөртөө бэлэг аваарай гэж байна ш дээ. Мөнгө энэ тэрдээ бишээ. Мөнгөнөөсөө жоохон хүүхдэд бэлэг аваад өгнө өө. Тэр маань өнөөдөр хажууд байсан бол гоё тэ?

Удахгүй очино оо чамдаа” хэмээсэн байна. Ямартаа ч өмнө нь гадаад найз залуутай байсан, түүнээсээ алмаазан шигтгээтэй хуримын бөгж авч байсан тухайгаа дурдаж байсан тэрбээр нэг хэсэгтээ ганц бие явахаа ч зарлаж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *