Тэгэж ярих юм бол Хөгжлийн банктай холбоотой лyйврыг сэтгүүлч Б.Отгон Лодой, Өнөрөө хоёрыг сенсацилахаас арваад жилийн өмнө илчилж байсан юм шүү.

Яг үнэндээ үзэгчид Лодой, Өнөрөө хоёр 50 хувь итгэдэг бол Б.Отгон сэтгүүлчид 90 хувь итгэдэг. Отгон сэтгүүлч хүнийхээ хувьд ч, сэтгүүлчийнхээ хувьд мань хоёрыг бодвол ёс зүй, мэдлэг боловсролоороо хавьгүй илүү нэгэн.

Хөгжлийн банктай холбоотой хэргийн тухайд ч гэсэн Лодой, Өнөрөө хоёрыг сенсаацилахаас бүр хэдэн жилийн өмнө бичиж, дугарч, болохгүй бүтэхгүй байгааг нь зарлаж, бичиж, нэхэж байсан.

Өөрийнх нь арваад жил судалж, арван хуруу шигээ мэддэг болсон сэдвээр нь хэн нэгэн сүүлд гарч ирсэн хүмүүс шоу болгож сэвээд байхаар хэн ч гэсэн дуртай байхгүй нь мэдээж.

Сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудсандаа дараах нийтлэлийг оруулжээ. Хөгжлийн банкны лyйвpыг илчилсэн сэтгүүлчдийг ажлын хэсэгт оруулдаг юм бол би бас орьё гэдэг саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт тавьж байна.

Хөгжлийн банкны луйвар эхэлж байх үе буюу аль 10 жилийн өмнөөс тасралтгүй бичиж ирснээ нотолж чадна. Тэгээд ч Хөгжлийн банкны алдарт хэлэлцүүлгээс аль өмнө УИХ-д нээлттэй сонсгол хийх саналыг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүний хувиар нөхдийн хамт тавьж байлаа. Битүүний өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл хийснийг санаж буй биз ээ.

Өнөөдөр ажлын хэсэгт орж, хамгийг дэлгэхээ тунхаглаад буй хүмүүс нь Хөгжлийн банкийг хамаарал бүхий хүмүүсээрээ цөлмөсөн Ж.Эрдэнэбат, Миеэ. Энхболдын талаар яагаад ганхийдэггүй юм бэ? Бас Хөгжлийн банкинд намынхаа ах нарын “төлөөний хүн” болж очсон тавиулууд энд хамаагүй юу?

Хөгжлийн банкнаас 33 тэрбумыг хулгайлж гишүүн болсон шинэ гишүүд бас зүгээр үү? Хөгжлийн банкны хэргийг бохир ул үндсээр нь ховхлохгүй бол хорт үндсүүд сугарч үлдэх гээд байна. Тэр хөрс мутацид орж соёолох болно.

Надад бол Хөгжлийн банкнаас авсан сохор зоос бүү хэл аль ч талаар хамтарсан түүх байхгүй. Хөгжлийн банкнаас их бага хэмжээгээр хүртсэн бүхэн хам хэрэгтэн шүү. Хөгжлийн төлөө гаднаас зээлсэн мөнгө болохоос хуйвалдаж хулгайлах гэж авсан мөнгө биш ээ гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *