Цэнхэр үст Цэрэн эгч бол хонгилын үзүүрээс ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл чирээд л гаргаад ирдэг хүн.

Өнөрөө, Лодой хоёрыг нийлээд бужигнуулаад байхаар олон хүн гайхаж байгаа юм байна. Хөгжлийн банкны асуудлыг өмнө нь Б.Отгон, Оргилмаа гээд сэтгүүлчид хөндөж байсан ч цаг нь биш байж.

Харин энэ удаад Хөгжлийн банкны захирлын мэдэгдэлтэй зэрэгцээд нийгэмд томоохон давалгаа үүссэнийг Өнөрөө, Лодой хоёр маш овжин шүүрч авлаа.

Бүх юм хоёр талтай гэдэг нь тэртээ тэргүй амьдралд батлагдчихсан теором л доо. Мэдээж сайшаах хүмүүс байхад үүнийг шүүмжлэх өнцөг бас зайлшгүй байх ёстой.

Цэнхэр үст Цэрэн эгч бол хонгилын үзүүрээс ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл чирээд л гаргаад ирдэг хүн. Тэрээр өөрийнхөө нүүр ном дээр ингэж бичсэн байна.

МАН Оюулзгана, Амарсайхан нарын захиалгат шоу масст үнэлгээтэй хоёр сэтгүүлчээр модератор хийлгээд олон нийтэд муугүй харагдаж байна.

Сая энд нэг сэтгүүлч бухимдан араас орилоход Өнөрцэцэг нь…. маш том олигаpxууд өөрийн захиалгатай хүмүүс явуулж хурал самрах гэлээ гэв. Тэгснээ би энэ сэтгүүлчийг танихгүй юм байна ч гэх шиг аминдаа өөрийгөө тодруулж, нөгөөхөө жижигсгээд байгаа болтой.

Ерөнхийдөө жүжигт хэлэлцүүлэг цагаан сарын дараа уйдсан олныг уясан, цөхөрсөн олныг хагас дутуу үг хэлэх боломж олгосон дажгүй тавилт!

Энд зогсоо худлыг тэвчихгүй хашгирах хүүхнийг доош нь хийх гээд Өнөрцэцэг яг өөрийнхөө хэн гэдгийг тольдож харуулав. Шантааж!

Амарсайхан улс төрийн соёлтой институт байх , хариуцлагатай байх тухай ярилаа. Тийм бол казинoдoж хоёр банк сүйрүүлсэн Хүрэлсүхээ ч авч хаях ёстой! Гачгаар хийж ёсөн дэвжээд төсвийг хоослож буй Оюулзганаа ч дэвшүүлэхгүй байх байлаа! ЖҮЖИГ! гэжээ.

Ямартаа ч энэ бол тавилттай жүжиг байсан ч хэрэгтэй үедээ зөв найруулж чадлаа. Ядаж байхад Өнөрөө энэ заалны төлбөрийг төрийн банк төлж бга гд ам алдчихсан юм уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *