Их Монголын тacaрхай бяцхан охин минь юунд ч бүү сатаар. Зөвхөн дүүлэн нис…

Өвлийн олимп Оросын энэ жаахан охинд хэчнээн их ухаан нэмчихэв дээ.

Бүтэн долоо хоногийн турш энэ бяцхан зүрх хэчнээн их дарамттай байсан нь ойлгомжтой. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл эхлэхээс хорин дөрөвхөн цагийн өмнө түүнийг үзүүлбэрээ үзүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гарсан.

Маш олон хүнийг баярлуулж, бас маш олон өрсөлдөгчөө гонсойлгож тэр эхний даваа болох ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэлээ. Түүний сэтгэл ямар байсан нь огт алдаагүй хийдэг гурвалсан аксель хийгээд буухдаа алдаа гаргаснаас л илт харагдаж байв.

Гэсэн ч тэр үзүүлбэрийн бусад элемент буюу гурвалсан флип, гурвалсан лутц гурвалсан тулуп каскаа амжилттай гүйцэтгэж, шүүгчдээс 82,16 оноо авч бусад тамирчдаас илүүрхэж чадлаа.

Одоо бүх зүйл удахгүй болох чөлөөт үзүүлбэрээс шалтгаална. ОУОХ Камилаг эхний гурван байрт орвол уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд медаль гардуулах ёслол хийхгүй гэчихсэн байдаг.

Энэ хорвоод мөсөн талбайд эрх дураараа бүжих гэж ирсэн гайхамшигтай охин, ховорхон авьяас , хосгүй гулгагч минь чамаар дэлхий бахархах л үлдлээ. Дүүлэн нисээрэй, охин минь!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *