Жолооч та эрхээ xacуулсан, оноо дууссан бол эргэн сэргээх боломжтой.

Та бүхэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан эсвэл зөрчлийн оноо дууссан тохиолдолд жолоодох эрхээ хэрхэн сэргээлгэх талаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Яагаад энэхүү зөвлөгөөг өгөх болов гэхээр жолооч бүр зөрчлийн 10 оноотой байдаг бөгөөд энэхүү оноо нь тодорхой зөрчил гаргах бүрт хасагдсаар дуусдаг.

Хэрэв зөрчлийн оноо дууссан үед тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд зөрчлийн тухай хуулийн дагуу 200,000 төгрөгөөр торгуулж цаашлаад тээврийн хэрэгслээ журамлуулах явдал түгээмэл байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журам” батлагдаж хэрэгжиж байгаа.

Үүний дагуу Төрийн бус байгууллага тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээдэд хууль эрх зүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, сэтгэл зүй гэсэн 3 төрлийн 6 цагийн хичээлийг зааж, холбогдох мэдээллийг ЦЕГ-ын БХТ-д хүргүүлснээр ажлын 3 хоногт тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргэж байгаа.

Бүрдүүлэх материалын хувьд: 1. Аpxи coгтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл осол аваар гаргасны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бол:

1.1. ТҮЦ машинаас Жолоочийн эрх сэргээх лавлагаа, эрхийн лавлагаа авна.

1.2. Аль ч Дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэхийг нотолсон эрүүл мэндийн хуудас бөглүүлсэн байна. Уг эрүүл мэндийн хуудас нь батлагдсан тусгай маягт байдаг учир ” Эрх сэргээх, зөрчлийн оноо сэргээх сургалт” гэсэн пэйж хуудаснаас авч болно. Жич: Жолоодох эрх сэргээлгэхэд эрх хасуулсан хугацаа дууссан байх ёстойг анхаарах

2. Зөрчлийн оноо дууссан бол:2.1. Зөвхөн ТҮЦ машины лавлагаа байхад л болно. /Жолоочийн эрх сэргээх лавлагаа, эрхийн лавлагаа/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *