МАН-ын гишүүн Лхагважав: Сүүлд авсан Хөгжлийн банкны зээлүүд манай нaмын нөхдүүдтэй холбоотой.

Эдийн засагч Б.Лхагважав өөрийн намын удирдлагуудад хатуу үгс хэлжээ. Тэрбээр МАН-ын гишүүн бөгөөд УИХ-ын coнгууль нэр дэвшиж байсан юм. “Хамгийн том тоотойнууд нь Хөгжлийн банк байгаа.

Түрүүн үнэ тогтворжуулах хөтөлбөр ярьж байна. 256 компани авсан. Сая 100 гаруй компани авсан. Одоо та хэд өнөөдрийн асуудлыг хараарай. Том жижигүүд дандаа төрийн нийтийн санхүүгээс авсан тэр асуудлууд Монголд том асуудал болчихсон.

Тийм учраас Үндсэн хуулинд нийтийн санхүүг оруулж ирэх хэрэгтэй. Нийтийн санхүү дотроо өндөр албан тушаалтан нийтийн санхүүгээс аливаа хэлбэрээр оролцсон бол бүх тушаалаас нь хасдаг асуудлыг Үндсэн хуулинд өнөөдөр хийж өгөх ёстой.

Хоёрт нь төв банк Үндсэн хуулийн байгууллага болох ёстой. Өнөөдөр тэр зээл авсан дотор чинь зүгээр ажлаа хийж яваа хүмүүс байгаа шүү дээ. Өнөөдөр цементээ үйлдвэрлээд явж байна. 3 жилийн хямрал боллоо. 2 жил ковид боллоо орлого нь орж ирээгүй байна.

Энэ хүнийг шоронд аваачиж хийх юм уу? Тэгвэл өнөөдөр 100 сая доллараар бизнес эрхэлдэг Монгол хүн нэг ч байхгүй болно. Яагаад Монгол хүн 50, 100 сая, 1 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг олоод хийх эрхийг нь ингээд хаагдаж байгаан бэ?Өнөөдөр манай зах зээл дээр гадныхан орж ирж тоглодог болох юм уу? Ийм асуудал байгаа.

Үүнээс гадна Хөгжлийн банкыг байгуулахад анхны нэг тэрбум долларыг хийхэд журам гарна гэж Ерөнхийлөгч нь уурлан байж оруулчихаад Хөгжлийн банкны эхний зээлүүд бол ямар ч журамгүй тараагдсан. Үүнийг манай Ардын нам 2016 онд coнгуульд ялаад урд талын 5 тэрбум долларыг шийднэ гэж орсон мөртлөө 50 тэрбумыг нь ЖДҮ-ээд тээглэчихсэн.

Сүүлийн авсан тэр Хөгжлийн банкны тэр зээл манай Ардын намын бүх нөхдүүдтэй холбоотой. Яагаад өнөөдөр энхийн цагаан тагтаа царайлаад энд суугаад байгаа юм? Өнөөдөр яагаад 10 хувийн хахуульдаа өгсөн мөнгөө өнөөдөр энэ бизнесмэнүүд ярьж чадахгүй байна?

Нийтийн мөнгөнөөс тендер Хөгжлийн банкаар дамжуулж авахад дотор нь 20-30 хувийн авилгачид дандаа авлигыг нь өгдөг, тэр мөнгөний 60-70 хувийг нь авдаг тийм этгээдүүд яагаад тэр нөхдөөс авилга авсан мөнгийг нь олж өгч чадахгүй байна?

Манай нам түүгээр нь ч гэсэн боссон шүү дээ. Авилгын мөнгөөр. Яагаад сонгуульд орсон мөртлөө өнөөдөр манай нам тэр авилгачдаа бүгдийг нь гишүүнээс нь хасч чадахгүй байгаа юм?

Ийм асуудлууд бөөгнөрсөн учраас бид нар Үндсэн хууль талаасаа харьцуулж шийдэхгүй бол ахиад л дараагийн Хөгжлийн банкны “түлхүүр”-ийг авсан нөхөрт эрхийг өгөх гэж байна өөр юм байхгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *