Ард түмний зээлийг нэг удаа тэглэх ёстой гэдэг шалтгааныг ингэж тайлбарлажээ.

“Иргэн бүрт 1 сая төгрөг олгох”, “Ахмад настнуудын тэтгэврийг нэмэх” зэрэг асуудлаар шаардлага хүргүүлж явсан иргэн Хажидмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж шаардлага мэдэгдэл хүргүүлжээ.

“Монгол улсын үе үеийн Засгийн газарт байсан төрийн түшээд улс орны эдийн засаг, хөгжилд хувь нэмэр оруулах бус, өөрсдийн ашиг хонжоог хайсан луйварчин түшээд байлаа.

Тэдний тод жишээ бол оффшор, ЖДҮ, банкуудын дампуурал, хамгийн сүүлд үүсээд байгаа Хөгжлийн банкны зээл юм. Энэ бүхэн Монгол улсын сайд дарга нар Монгол улсын эдийн засагт ямар их гарз хохирол учруулж байгааг 3 сая иргэн тэвчээртэй харж өдийг хүрлээ.

Хамгийн ноцтой, ард түмнийг доромжилж байгаа нь “Капитал” банкны луйварт шалгагдаж буй Б.Ундармаа хар дансанд оролгүй, яаж Хөгжлийн банкнаас зээл авав? Харин байр, дулааны мөнгөө нэг хоног төлөөгүй хэтрүүлбэл хар дансанд орно гэж иргэдийг төрөөс дapaмтлаж байгаа нь зохимжгүй байна.

Мөн иргэд байр, машин, юу байгаагаа барьцаалж зээл авах хүсэлт өгсөн ч олддоггүй. Гэтэл сангуудаас төрийн түшээдэд хүүгүй, барьцаагүй зээл олгож байгаа нь дэндүү шударга бус үйлдэл учраас иргэд барьцаж байна. Ард түмний зээлийг төрөөс нэг удаа тэглэж өгөх хэрэгтэй гэж үзэж байна. Монгол улсын Үндсэн хуулинд иргэн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг.

Монголын төр төрийн түшээдийн зээлэнд байнга энэрэнгүй хандаж, хуулийн хариуцлага хүлээлгэхгүй өдий хүрсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Жирийн иргэд үеийн үед төрийн түшээдийн bоол мэт амьдарч ирсэн бөгөөд, харин одоо “Иргэд барьцана” хөдөлгөөний зүгээс Монгол улсын иргэдийн зээлийг төрөөс нэг удаа тэглэж, банк санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах дээр анхаарч ажиллахыг шаардаж байна. ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *