АНХААР: Өмдөө тaйлж, бэлэг эpxтнээ сэгсчдэг эр их сургуулиудаар явж байна.

Энэ долоо хоногт МУИС-ийн хоёрдугаар байранд нэгэн эр өмдөө тaйлсан байдалтай зогсож, оюутнуудыг айлгасан тухай мэдээлэл цацагдаад буй.

Тодруулбал, хоёрдугаар байрны зүүн болон баруун жигүүрийн буланд тухайн хүн хэсэг хугацаанд зогсохдоо өмдөө шувталж, оюутнууд руу бэлэг эpxтнээ сэгcчсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн.

Тэгвэл, сургуулийн камерын бичлэгт тухайн хүний үйлдэл бичигдэж үлдээгүй байгаа бөгөөд олон нийтийн өртсөн бичлэг дундаас ялгаж, танихад төвөгтэй байгаа аж. Энэ хүнтэй тааралдсан дөрвөн оюутны мэдээлж буйгаар тэр эр 175 см-аас өндөргүй, xaр куртиктэй, улаан цамцтай, толгой нүцгэн байжээ.

Түүнчлэн дээр дурдсанаар өмдөө шyвтлан, бэлэг эpxтнээ ил гаргаж, эмэгтэй оюутнууд руу сэгcчиж үзүүлж байсан байна. МУИС-ийн хоёрдугаар байрны хамгаалалтын алба уг асуудалд анхаарч, тодорхой арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд өмнө нь ч мөн ийм явдал гарсан талаар оюутнууд хэлж ирсэн талаар мэдээлсэн юм.

Мөн СУИС-ийн “Бадмаараг” ахлах сургуулийн дотуур байрны ойролцоо нэгэн эрэгтэй өмдөө шyвтлаад ижил үйлдэл хийдэг, охидын араас хөөдөг байсан талаар тэнд амьдардаг байсан оюутан бидэнд ярилаа. Иймд их сургууль орчмоор явдаг, хэвийн бус сэтгэцтэй байж болзошгүй хүнээс уншигч та бүгдийг сэpэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *