Баяжихыг хүсвэл “АЗ”-тай алтан гахайгаа харсан даруйдаа хадгалаад аваарай!

Алтан гахай бол аз хиймороор дүүрэн арвин их хөрөнгөтэй болохыг бэлэгшээдэг билээ. Түүнийг харсан даруйд мөнгөжих болно гэж эртнээс хөгшид буурлууд ярьдаг байсан нь тийм ч оргүй хоосон биш юм.

Европын ихэнхи орнууд болон Азид гахай нь баян тансаг амьдрал, аз жаргалыг бэлгэддэг. Харин Хятадад гахай үнэнч, хичээнгүй байдлын илэрхийлэл болдог байна.

Гахайны чадамж Та гахайг шимпанзэй сармагчнаас илүү ухаантай амьтан гэдгийг мэдэх үү? Мөн дундаж биетэй гахай нь үнэн хэрэгтээ ихэнх хүмүүсээс бага жинтэй байдаг бөгөөд мөн унадаг дугуйтай байсан ч гүйцэхгүй хурдан юм. Хятадууд Пеппа тооройг энэ жилийн бэлгэдэл болгожээ

Бяцхан хүүхдүүдийн үзэх дуртай Пеппа тооройн сурталчилгааны зурагт хуудаснууд Хятадын гудамж талбай, том худалдааны төвүүд, метроны буудалд хамгийн их байгаа аж. Учир нь Алибаба худалдааны вебсайт гахай жилийн дүр төрхөөрөө Пеппа тооройг сонгож мөн хэд хэдэн телевизийн сурталчилгааг цацсан байна.

Пеппа тоорой ч тэдний итгэлийг алдалгүй өнгөрсөн сард борлуулалтаараа гол өрсөлдөгч “JD.com” вебсайтаас 166 хувь давсан байна.

Шанхай хотод “гахай бол зөвхөн амтат утсан мах биш юм” гэх сэдэвтэй үзэсгэлэн гарчээ Гахай жил айлчлан ирж буйтай холбогдуулан Шанхай хотын шинжлэх ухаан технологийн их сургуулийн музейд тус үзэсгэлэн дэлгэгдсэн байна. Тус үзэсгэлэнгээс гахай гэх амьтны тухай бүх ойлголтыг авч болох гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *