29 настай эмэгтэй “Төрийн одон медаль гаргаж өгнө” хэмээн иргэдийг зaлилж, 55 сая төгрөгийн xoxирол учруулжээ.

Монгол Улсын иргэн 29 настай эмэгтэй, С 2020 оноос хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай утсаар холбогдон “Ерөнхийлөгчийн тамгын газрын Шагналын тасгийн ажилтан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн байна.

Танд, төрийн одон медаль гардуулах боллоо, “Танай компанид дэмжлэг болгож тоног төхөөрөмж нийлүүлэх боллоо” тэмдэгтийн хураамж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа, гаалийн татварыг шилжүүлнэ үү” хэмээн 100 гаруй удаагийн үйлдлээр бусдыг 3алилж, иргэдээс 100 мянгаас хоёр сая төгрөг дансаар шилжүүлэн авч, бусдад 55 сая төгрөгийн xoxирол учруулжээ.

Тус гэмт хэргийг 2021 оны зургадугаар сард цагдаагийн байгууллагаас илрүүлж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан энэ оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч С нь хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд дээрх аргаар дахин залилах гэмт хэpэг үйлдсэн нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, албан ёсны эх сурвалжаас тухайн мэдээллийг тодруулж, нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хэрэв энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон мөн дээрх төрлийн асуудлаар сэжигтэй байдлаар хүн холбогдсон бол цагдаагийн байгууллагад хандана уу.

Эх сурвалж: Ergelt.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *