Сэтгүүлч Н.Өнөрцэцэг цагдаагаас хамгаалалт хүсчээ.

Энэ хэлэлцүүлэгт томоохон асуудлууд яригдах учраас үймээн элдэв асуудлыг зохион байгуулж магадгүй гэдэг эрсдэл байгаа тул цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн бичгийг хүргүүлжээ.Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор

“Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг сэтгүүлчид өнөөдөр /2022.02.11/ 11.00 цагаас “Туушин” зочид буудалд зохион байгуулагдаж байна.

Нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд гаргасан уг хүсэлтэнд:“Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг “Зариг” сайт өнөөдөр /2022.02.11/ 11 цагаас “Туушин” зочид буудалд зохион байгуулна.

Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй ААН-үүдэд зээлээ төлөхийг шаардаж, цаашид тус банкыг үндсэн чиг үүргээр нь ажиллуулахад улстөрчдийн нөлөөллөөс яаж ангид байлгах вэ гэдэгт салбарын төлөөллүүд гарц, шийдлийг эрэлхийлэхэд орших юм.“Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөллийн 50 гаруй хүн оролцох юм.

Иймд тэдний аюулгүй байдал, бидний ажлаа хийх нөхцлийг хангахад танай алба туслалцаа үзүүлнэ үү.Хэлэлцүүлэг цар тахлын үед зохион байгуулагдаж байгаагаас гадна нийгэмд хамгийн их анхаарал татаж буй асуудлыг нээлттэй ярилцах мөн нөгөөтэйгүүр зээл авсан нэр бүхий хүмүүсийн эрх ашгийг хөндөх учраас тул хэлэлцүүлгийг санаатайгаар үймүүлэх, амжилтгүй болгох зорилгоор бусдыг өдөөн турхирах зэрэг эсэргүүцлийн шинж чанартай нөхцөл байдал үүсч болзошгүй учраас хэлэлцүүлэг болох “Туушин” зочид буудлын ойр орчмыг хамгаалалтад авч хэлэлцүүлэгт оролцогчдын аюулгүй байдлыг хангаж өгнө үү.

Хүсэлт гаргасан ЗАХИРАЛ: Н.ӨНӨРЦЭЦЭГ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *