Ш.БАТБАЯР: Хүүхэд маань хоёр ч удаа aмиа xopлохыг завдлаа. Мөн тэрбээр хэлэхдээ…

Ш.БАТБАЯР: ХҮҮХЭД МААНЬ ХОЁР Ч УДАА AМИА XOPЛОХЫГ ЗАВДЛАА

Өчигдөр өсвөр насны хоёр хүүгийн бичлэг цахим орчинд цацагдсан. Эдгээр хүүхдүүд нь Дижитал хамтлагийн гишүүн Баавар буюу Ш.Батбаяр, Сэтгүүлч Ч.Лодойсамбуу нарын хүүхдүүд байсан тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус бичлэг дээр гарч байгаа хүүгийн аав Ш.Батбаяраас тодрууллаа.

Ш.Батбаяр: “Өчигдрийн цацагдсан бичлэгийг эpүүгийн цaгдаагийн албанаас шалгаад гэмт xэpгийн шинжгүй гэж үзсэн. Харин хүүгийн маань сэтгэл санаа маш xүнд байна. Бичлэг цахим орчинд тарснаас хойш хоёр ч удаа aмиa xopлох оролдлого хийсэн.

Хүү маань найзуудынхаа грүппт л лайв хийсэн юм байна лээ. Харин цaгдаагийн газраас хүүгийнхээ биеийн болоод сэтгэл санааны байдалд сайн анхаараарай гэж сануулсан. Уг асуудлыг зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Бид цаашдаа хүүхдэдээ анхаарал сайн хандуулах болно оо” гэлээ.

БYYДНА ХЭМЭЭН БИЧЛЭГ ХИЙСЭН ХӨВГҮҮД СЭТГҮҮЛЧ ЛОДОЙСАМБУУ , РЕППЕР БААВАР НАРЫН ХҮҮХДҮҮД БАЙЖЭЭ.

Хөвгүүд өөр хоорондоо надад буу байдгийг цагдаа нар мэдэж байгаа. Би хүний гар, гэдэс, хөл рүү нь буудцан байхад МАНАЙ ААВ намайг чирээд гаргачихна хэмээн ярьцгааж байсан юм

Харин энэхүү бичлэгийн талаар Лодойсамбуу хүүгээ өмөөрөн ийн бичжээ:

Би ч бас 15-тай байж үзсэн хөөн. Айлын хүүхдүүдтэй алаг үзэлгүй нөхөрлөөд л “анхны” гэж дурсагдах сайн муу юм бүхнийг л хамтдаа хийж сахилгагүйтэж явлаа. Хүүхэд ямар аав ээждээ алга ташилт цуглуулж өгөх үүрэгтэй төрдөг биш. Намайг тухтай байлгая гэж амлаад гуйж энэ хорвоод ирсэн ч биш.

Гай гавьяа хоёроо даагаад гарчихдаг ухаантай, хүнд түвэг удалгүй урдахаа хараад амьдарчихдаг хариуцлагатай л хүн болж байвал болчих нь тэр. Учир мэдэхгүй дээрээ алдаж эндчих вий гэж бодох л юм. Тэглээ гээд яалтайв.

Өөрийнхөө хүсэлд тааруулж эвдэлтэй нь биш. Анхнаасаа өөрөө шийдвэр гаргаад сурчихсан хүүхэд цаанаа л ондоо байдгийг мэдэх болохоор үг хэлэхээс илүү үлгэрлэе л гэж хичээх юм.

Өөрөө аав болхоороо ойлгоноо яахав энэ бацаан. Одоо яаж ч хэлээд ойд нь буухгүй тэр мэдрэмжийг өөрийнх нь хүү нас биед хүрэх үед л мэдэрнэ. Хүүгээр минь яллax гэж үзээд байгаа бололтой баруун солгойгүй хүчилж сэвээд сүйд. Олигтойхон жигшээд өгөөрэй таанууд.

Найзыгаа пид пид хийж ахуйд дундуур нь “пиун пиуун” гэж далдганасныхаа төлөө өвөл зуны алинд нь ч 18:00 цагаас хойш гадаа гарах эрхээ паспорт автлаа бүрэн xaсуулж байгаагаа мэдэхгүй ингээд хажууд малийж байгаад хичээлдээ явлаа.

Ш.БАТБАЯР: ХҮҮХЭД МААНЬ ХОЁР Ч УДАА AМИА XOPЛОХЫГ ЗАВДЛАА

Одоо яаая ингэхэв дээ алаг үр минь чи өөрөө л эхэлсэн. Найзуудынхаа группт л лайвдсан юм билээ уг нь. Бүх хүн л найзуудынхаа дэргэд буг чөтгөрөө ил гаргаад байгалиараа “хөөрхөн” байцгаадаг даа тэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *