А.Түмэн-Өлзий: Сайхан сэтгэлийг минь хүртэл харлуулахаа боль л доо!

Дуучин А.Түмэн-Өлзий хэдхэн хоногийн өмнө гадаадад тоглолт хийдэг юм уу гэх утгатай пост оруулсны доор нэгэн хүн “Со-д битгий ирээрэй” хэмээн бичсэний хариуд дуучин маань маазраад

“Шал угааж олсон хэдэн төгрөгийг чинь авахгүй ээ” гэх ухааны хаирулт бичсэн нь олон хүний амны бай болсон.

Тэгвэл өнөөдөр дуучин маань хүнд өвчтэй Б.Очир-Эрдэнэ хүүгийн эмчилгээнд зориулж 5 сая төгрөг хандивласан билээ. Ийм хэмжээний мөнгө хандивалсан улс төрч лав нэг ч гараагүй байх.

Харин үүнийг нь зарим хүн өмнөх зүйлээ мартуулах гэлээ хэмээн шүүмжилсэн бололтой. Үүний хариуд дуучин маань:

“Би хар бага наснаасаа зовсон нэгэнд чадлаараа тусалсаар ирсэн.өөрөө их зовлон туулсан болхоор.энэ миний хүмүүжил надад өөр санаа бодол байхгүй.сайхан сэтгэлийг минь хүртэл харлуулхаа боль одоо.” хэмээн бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *