УИХ-ын гишүүд дунд 4,5 тэрбумын хаустай, бусдаас 4,9 төгрөгийн авлагатай хүмүүс байна.

Та бүхэнд Б үсгээр эхэлсэн нэртэй УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогыг танилцуулж байна.

Ё.Баатарбилэг Жилийн орлого 24 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого 84 сая төгрөг байжээ. 2 орон сууцтай бөгөөд үнэлгээ нь 330 сая төгрөг. 130 сая төгрөгийн Лексус 570 машинтай. Дансандаа 56 сая төгрөгтэй.

Х.Баделхан Орлого 65 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 38 сая төгрөг байв 1 орон сууц, 1 зуслангийн байшин, 1 гражтай. Эдгээрийн үнэлгээ нь 220 сая төгрөг. 16 саяын Камри машин унадаг. Дансандаа 317 сая төгрөгтэй. Жол ХХК компанийг эзэмшдэг.

Э.Бат-Амгалан Жилийн орлого 2019 онд 172 сая төгрөг байсан бол 2020 онд 506 сая төгрөг байжээ. 2 орон сууц, 1 хашаа байшинтай ба үнэлгээ нь 2 тэрбум 767 сая төгрөг. 226 сая төгрөгийн Ланд 200 машинтай. Дансандаа 163 сая төгрөгтэй. Бусдаас 300 сая төгрөг авах авлагатай.

Ж.Бат-Эрдэнэ 2016 онд 204 сая төгрөгийн орлого олж байсан бол 2020 онд 53 сая төгрөг олжээ. Гэр бүлийн гишүүдийн орлого 2020 онд 110 сая төгрөг байжээ. 3 орон сууц, 1 зуслангийн байшинтай ба үнэлгээ нь 1 тэрбум 186 сая төгрөг.

299 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай, 263 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай. Үнэт эдлэл нь 209 сая төгрөг. Дансандаа 164 сая төгрөгтэй. Бусдаас 350 сая төгрөгийн авлагатай.

Б.Бат-Эрдэнэ Жилийн орлого 39 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 21 сая төгрөг. 1 орон сууц, 1 зуслангийн байшин, 1 үйлчилгээний зориулалттай үл хөдлөхтэй. Үнэлгээ нь 385 сая төгрөг. 2 машинтай ба үнэлгээ нь 145 сая. 441 сая төгрөгийн малтай. Дансандаа 59 сая төгрөгтэй. Атар Чандгана ХХК, Атар Чандгана Сүү ХХК хувь эзэмшдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *