Өнөрцэцэг: Одоо наад од болж жүжиглэдэг зүүднээсээ сэр!

Хөгжлийн банкны зээлийг эргүүлэн төлүүлэх ажлыг хууль хяналтынхан гэхээсээ илүү Өнөрцэцэг зэрэг сэтгүүлчид илүү хийж байгаа мэт. Өнөрцэцэг ингэжээ.“ Анхаараад уншаарай, одоо энэ шимэгчдээс, цадахаа мэдэхгүй шумуулнуудаас салах цаг болсоон!!!

Өмгөөлсөн, хамгаалсан пост коментууд, мэдээ гаргаад эхэлжээ. Зуд зурханаар золбин нохой зоолдог жамтай. Тэднийг өмгөөлөөд нэг хэсэг нь таван цаас олж байгаа байх чаос. Хатуу хэлье. Эдгээр эмэгтэйчүүд зүгээр нэг жирийн бизнес эрхлэгчид байсан бол зээл олдох уу?

Бодоод үздээ. Нэгнийнх нь төрсөн ах УИХ-ын гишүүн, бүр сайд байсан Н.Номтойбаяр. Нэгнийнх нь төрсөн ээж нь Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхынхаа ойролцоо энэ зээлийг авсан сүүлдээ УИХ-ын гишүүн болсон.

2-уулаа МАН-ын гишүүд.“МАК” авсан зээлийнхээ төлөлт хийх хугацааг 3 жилээр сунгасан мөртлөө 10,4 сая ам долларын зөрчилтэй. Сунгаад байхад төлөхгүй байна. Гэтэл гадаадад төлөх монголчуудын бондын эргэн төлөлтийг гурван жил сунгая гэвэл тэд бидэнд салаавч өгнө биздээ.

“Монполимет” гэрээ хийгээд 64 сая ам доллар зээлсэн. Доллар авсан юм бол доллар л буцааж төлдөг юм байгаа биздээ, энгийн логикоор. Тухайн үеийн ханшаар 110 гаруй тэрбум. Өнөөдөр Хөгжлийн банкинд төлөх мөнгө нь 112 тэрбум дутуу байна.

Гэтэл долларын ханшийн зөрүү нтр гээд уйлан дуугараад байгаа бололтой. Хэнд эрхлээд байгаа юм, хөрөнгөлөг ээж охин хоёрыг өмөөрөөд энгийн иргэд тэдний өрийг өмнөөс нь төлөх юм уу?Гарамжавын нүдийг боож байгаад гэрээнд гарын үсэг зуруулчихсан юм уу?

Тэр эрхзүйн чадамжгүй нас биед хүрээгүй хүн үү? Доллар авч байгаа бол энэ долларыг эргээд яаж төлөхөө тохироод гарын үсэг зурсан юм байгаа биздээ. Гэрээ гэдэг бол талуудын байр суурийг, эрх ашгийг тусгасан хуулийн өмнө хүчин төгөлдөр үйлчлэх акт мөн.

Тийм л өрөвдөөд байгаа юм бол тэр өрөвдөөд байгаа хүмүүс нь өмнөөс нь төрийг нь ТӨЛЦГӨӨ.Одоо ус, тос нь ялгарч байна.

Хэн нь нийтийн төлөө дуугардаг, хэн нь довоо шарлуулж мөнгө авч бусдыг магтдагийг сайн хараад ав!!!Аан тийм. Энэ том мөнгөтэй хөрөнгөтэй компаниуд гэнэндээ хохирчихоод хууль шүүхээр явах гээд байгаа юм бишээ. Хуулийн цоорхойгоор яаж завааруулж болдог зохиол бичдэг авторууд нь юмаа.

100 гаруй тэрбумыг төлснөөс 10 тэрбумаар нь хуулийг, хэвлэлтэй нь аргалахад болдогийг мэддэг хулгайчууд хөөш.Жирийн Дорж энэ мөнгөөр 100 цементийн үйлдвэр бариад хэдэн арван ажлын байр бэлдээд өрөө аль хэдийнээ жин тан төлсөн байгаа шүү!!!

Хараал хэлэх гэснээ болилоо. Ахиад хэлье: Ямар юмных нь хэн та хоёрыг ШАРК гэх юм бэ, одоо наад од болж жүжиглэдэг зүүднээсээ сэр ард түмний боломжийг хулгайлагч нараа.

(Би эд нар шиг тролл баг хөлслөөд дайрах боломж байхгүй, та бүхнээс хүсье шударга ёсны төлөө түгээгээд өгөөрэй, баярлалаа)” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *