Хадам аав руу залгаад танай хүү дэндүү байна. Би салаад явлаа гэсэн нь Заза гэхээс өөр үг хэлсэнгүй.

Миний амьдралын хамгийн эргэлттэй үеийн талаар ярих гэж байна. Би бол маш тэн эг хүн. Дэндүү дураараа амьдарч байжээ. Нэг залуутай уулздаг байж байгаад түүнээс жирэ м сэн болсон. Тэгээд тэр хүнд хэлэхэд юу ч дуугарахгүй 10 минут орчим болсон.

Тэгээд өөр юм яриад эхэлсэн. Үүнийг нь би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгосон. Ер нь бол би түүнтэй сууна барина гэж бодож байгаагүй. Хэрэв хүлээн зөвшөөрвөл суухаас л гэж бодсон. Гэхдээ тэдний ээж үнэхээр айм шиг тай. Эгч нь манай ангийн охин байсан болохоор бас мэднэ л дээ.

Тэр авгай лав хүүтэйгээ намайг суулгаагүй гэж хамгийн түрүүнд бодсон бас тэр ээжийн эрх хүү бид 2 ийг байтугай өөрийгөө ч аваад явж чадахгүй гэж өөртөө дүгнэлт өгөөд бурханы өгсөн ганцхан бэлгийг тасалсан хэ рц гий эмэгтэй бол би.

Тэр хүнтэй дахиж харьцаагүй. Манай нөхөр бол 2 жил орчим миний хойноос гүйж байгаад суусан. Тэр үед ч гсн гүйдэг л байсан. Даанч би тоодоггүй байж дээ. Ер нь бол миний хань жижигхэн биетэй, хар царайтай, дэндүү тууштай, надтай суух үедээ ар х и ууж чаддаггүй, амархан сог т дог залуу байсан.

Анх гэрлээд үнэхээр халуухан халамжтай жаргадаг байлаа. Өөртөө зөв сонголт хийсэн гэж бат итгэлтэй байсан.

Яваандаа бид 2ын зов л он эхэлсэн хүүхэдтэй болохгүй 5 жил боллоо. Ганцхан удаа жирэ мс элсэн нь савны гадуур жирэ м слэлт гээд өрөөсөн өндг өв чөө авахуулсан. Яадаг ч байсан жир эмс лэх юм байна гэж баярласан. Өрөөсөн өндг өвчтэй ч хүмүүс жирэ мсэ н болж л байдаг шд. Гэвч бас л болдоггүй. Ингээд үзүүлсэн нь үлдсэн өндгө вч ний минь гуурс нь битүү гэнэ. Ханийн минь зан ааш нь их эвдэрсэн, би тийм болгосон юм уу эсхүл хүүхэдгүй болохоороо уур нь хүрээд байдаг болсон юм уу бүү мэд их л ууртай. Гэхдээ надад гар хүрээгүй л дээ.

Ар х и их ууна уугаад 7 хоногоор алга болно. Ямар ч халамжгүй болсон. А р хи уухаар нь би гэдгийг хүн араас нь жинхэнэ галзуу хүн шиг залгана. Уурлана хар а аж зүхнэ аль муу ха йгаар нь л хэлнэ. Тэглээ гээд надад дээрдсэн юм байхгүй, улам л уур хүрсээр би ч их уу р тай догшин болсон байсан.

Ядаж байхад дандаа өөрийгөө жи рэ мсэн болсон болов уу гэж горьдож тестээр эсхүл эход харуулна. Төсөөллийн жи рэ мслэлт гэдгийг бол тоймгүй олон удаа болсон. Зөндөө ч их у й лсан. Өөрийгөө үнэхээр тэн эг, шийтгэлээ хүртэж байгаа нь энэ хохинь гэж зөндөө их зүхсэн. 1 шөнө бүр нойр хүрэхгүй ганцаараа хэвтэж бгаад шөнөжин бодсон хэн хэндээ жаргал өгч чадахгүй бол салъя гэж.

Тэгээд ажлаасаа гараад хотод очоод ганцаараа амьдрахаар шийдээд босоод ажил дээрээ очоод ажлаас гарах өргөдөлдөө өгөөд хадам аав руу залгаад танай хүү дэндүү байна. Би салаад явлаа гсн нь Заза гэхээс өөр үг хэлсэнгүй. Өө за тоохгүй юм байна гэж бодоод би гэдэг хүн нөхрөөсөө салахаар бүр мөсөн шийдээд байлаа. Нөхөр хэд хоног гадуур явж байгаад ирээд зочны өрөөнд буйдан дээр ирээд унтаж байхад нь би чамаас салахаар шийдсэн. Ингэж өөх ч биш булчирхай ч биш амьдрах хэрэг алга гэхэд юу ч хэлэхгүй намайг хараад л хэвтээд байсан.

Би өрөөндөө ороод миний араас орж ирээд хэрэггүй гээд гуйх болов уу гэж бодоод хаалгаа түгжээгүй хүлээсэн орж ирээгүй. Үүр цайх үед хаалга дуугараад дахиад л гараад явсан. Харин би гэртээ өөртөө бат итгээд үлдсэн. Хэд хоногийн дараа манай 1 найз над руу залгаад:

чи хүүхэд өргөж авъя гэж байсан яасан гэхэд нь:

авна шдээ найзаа гээд юу ч бодолгүй хэлэхэд:

за тгүл хотод 35 нед 2 ихэр хүү өргүүлмээр байна гээд хүн сураглаад явж байна гэнэ гээд би гэдэг хүн чинь хэнээс ч асуухгүй тэгье би авна гээд л хэлсэн. Ингээд л 2 бурхныхаа ачит ээжтэй нь холбогдоод ярилцаад тохироод нөхрийгөө ирэхэд нь бөөн баяр хэлсэн нөхөр ч тэгье гээд зөвшөөрөөд хөөрөөд хадмууд, ах эгч нар ч баярлаад тэг тэг гсн.

Харин муу аав минь л миний охин ийм халамж муутай нөхөртэй хүний 2 үр аваад чи өөрөө л зовно гэж хэлсэн. Би чинь ээжгүй юм болохоор надад туслах хүн хадмуудаас өөр хүн байхгүй болохоор л тэгсэн байх.

Тэгээд ажлаасаа гарахаа болиод хүүхэд өргөж авахаар болсон гэхэд манай дарга нар хамтран зүтгэгчид маань бүгд л баярласан. Ингээд 2 хүүгээ төрөх өдрийг тэсэн ядан хүлээсэн.

Хөвгүүд маань төрөх эмнэлгээс гаргаад л ээжийг нь гэрт нь буулгаж өгөөд бид 2 хүүхдүүдээ тэврээд ирсэн. Ингээд манайх гэдэг айл 2 уулаа биш 6 уулаа болсон доо. Хөөрхий дөө үх т эл үр харам гэгчээр хадмууд маань ирж надад туслаж манайд 2 жил амьдарсан. Нөхөр ч ар х и уух нь хамаагүй бага болсон.

Гэхдээ ганц нэг явахад нь миний нөгөө адаар зан гараад хадмуудад маань хэцүү л байсан байх. Хүүхэдтэй болоод амьдрал сайхан байгаа ч гэсэн нөхрийн нөгөө тэнэмэл зан хааяа гарч ирээд тэвчээр бардаг үе байнаа бас. Тэгсэн ч гэсэн би энэ 3 залууд маш их хайртай юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *