Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг холимог тулааны бэлтгэлдээ оржээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимп, дэлхийн медальт М.Уранцэцэг телевизийн нэвтрүүлгийн үеэр холимог тулаанаар хичээллэж UFC-д орж, тив, дэлхийд дахин нэрээ дуурсгахыг хүсэж буйгаа зарласан.

Түүний гэр бүлийн хүн “М.Уранцэцэгийг зодог тайлаасай” хэмээн хүсдэгээ нуугаагүй юм.

Тэгвэл тэрбээр өнгөрсөн аравдугаар сараас тулааны бэлтгэлдээ ороод байгаа аж. Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн удирдлага дор дасгал сургуулилтаа хийж буй юм.

Рингэнд түүний тулалдах анхны өрсөлдөгч UFC-гийн хөнгөн жингийн бүсийг эзэмшигч РӨҮЗ НАМАЮНАС байна гэгдэж буй.

Эх сурвалж: Eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *