Н.Учрал бухимдаж Доржханд, Одбаяр нарт хандан хатуу үгс хэлэв. Тэрбээр хэлэхдээ.

УИХ-ын гишүүн Ням-Осорын Учрал чуулганы хуралдаан дээр бухимдал илэрхийлсэн үг хэллээ.

“Монгол улсын ерөнхийлөгч чиглэл өгөөд Засгийн газар тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг оруулж ирж байгаад маш их баяртай байгаа. Үнэхээр ахмадууд ядуу амьдарч байна. 80 хувь нь хөдөлмөрийн хөлснөөс доод хэмжээнд орлоготой.

Би өнгөрсөн хугацаанд тэтгэврийн шинэчлэлийг олон жил ярьсан. Ингээд УИХ-ын дарга захирамж гаргаад ажлын хэсэг байгуулаад хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг санаачлаад өргөн бариад 1 жил хагас болж байна. Засгийн газрын хуультай хамтдаа хэлэлцээд явья гэж байгаа.

Углуургаар нь авч үзэхгүй бол косметик засвар цаашид үр дүнд хүрэхгүй гэдгийг бодох ёстой. Тиймээс Эрдэнэс Оюу Толгойгоос орж ирж байгаа баялагийг тэтгэврийн сан дээр хуримтлуулах, хуримтлалын нэгдсэн сантай болох ажлаа даруй хийж нийгмийн даатгалын реформоо хийж эхлэх шаардлагатай байна. Үүнийг ээлжит бусаар ч шийдэж болно.

Цаг алдмааргүй байна гэдгийг Засгийн газарт хэлмээр байна. Үүн дээр хэзээ орж ирэх байх суурьтай байгаа вэ? Дээрээс нь тэтгэврээр их улс төрждөг болсон. Сүүлдээ нэг үсэг ч тавьж үзээгүй, нэг хууль ч санаачилж үзээгүй Доржханд гээд нэг поп нөхөр бий болсон. Энэ нөхөр тэр Одонтуяа гэж хүний толгой угаагаад одоо сүүлдээ ул боов тараавал хуульчилна ч гэх шиг хийх ажилгүй нэг ийм нөхөртэй боллоо.

Хэдэн хүн жагсагчдад мөнгө өгөөд. Эхлээд бид нар чинь наадамгүй болсон, одоо бөх нь ч барилдаж чадахаа байсан, сүүлдээ цагаан сар ч үгүй болох юм шиг байна. Ахмадаа дээдэлж хүндэлж чадахаа ч болих юм шиг байна. Ардчилсан намын мөнхийн дарга С.Эрдэнэ гэдэг нөхрөөс нийгмийн даатгалын сангийн мөнгийг олж ирмээр байна.

Тэр хүүд нь хэлмээр байна. Гудамжинд жагсаж явж байхаар аав дээрээ очиж жагсаал хий. Аавынхаа гэрт очиж тэр мөнгө олж ир. Одоо ер нь тэр нөхрөөс мөнгөө олж ирэх хэрэгтэй байна. Хөгжлийн банкны асуудал яригдаж байна. Энэ нөхдүүдээс хариуцлага тооцож ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх асуудал руу даруй орохгүй бол одоо нэг дуртай болгон нь дугарч байдаг, мөнгө төгрөг аваад жагсаж байдаг боллоо.

Тэр Эрдэнийн хүүхдэд хэлье. Чи тэр аав дээрээ очиж жагcaал хий!” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *