В.Путин: Монголоор дамжуулан хийн хоолой барих нь миний Монголчуудад тусалж чадах ганц зүйл.

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн төслийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг эцэслэн баталсан билээ.

ТЭЗҮ эцэслэн батлагдсанаар энэ жил эхлүүлэхээр төлөвлөсөн инженер-техникийн судалгаа шинжилгээний ажилдаа орох боломж бүрдэж байгааг “Газпровод Союз Восток” компанийн гүйцэтгэх захирал Е.Асеев хэлжээ. Тэрбээр “Төслийн барилга угсралт, материал нийлүүлэх ажилд Монголын компаниуд оролцох боломжтой. Төслийн нийт ажиллах хүчний 50 хувийг Монгол Улсаас буюу дотоодоос хангана” гэж мэдэгдэв.

Эхний ээлжид нарийн технологи бүхий хийн хоолойн угсралт барилгын ажилд 12 мянган хүн оролцохоор төлөвлөснөөс 20 хувийг монголчуудаас буюу Монголын компаниудаас бүрдүүлэх аж. Цаашдаа бүтээн байгуулалтын ажиллагаа өргөжиж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц дээр дурдсанаар нийт ажиллах хүчний 50 хувийг Монголоос оролцуулах юм байна.

Үүнтэй холбоотойгоор Монголын ажиллах хүчийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Хий дамжуулах хоолойн төслийн талууд гуравдагч оролцогч БНХАУ-ын талтай хуваарийн дагуу уулзаж ярилцан, хэлэлцээгээ үргэлжлүүлж буй юм байна.

В.Путин Монголоор дамжуулан хийн хоолой барих нь миний Монголчуудад тусалж чадах ганц зүйл гэж хэлээгүй болно!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *