Жүжигчин Бархүү: Анхны эхнэр, охиныхоо талаар анх удаа ийнхүү ярив.

Монголын урлагийн тэнгэрт гялалзаж яваа эрчүүдийн нэг, олон талын авьяас, түүнийгээ өнгөлсөн хөдөлмөрөөрөө залууст үлгэр дуурайл болдог жүжигчин Т.Бархүүтэй ажил, амьдрал нь цаг ямагт олны анхаарлын төвд байдаг авьяаслаг, царайлаг жүжигчин залуу амьдралын даваа нугачаа, сэтгэл дэх хөндүүр дурсамж гээд тэр бүр дэлгээд байдаггүй эмзэг сэдвээрээ ам нээв.

“Одоо 13 настай охин байгаа. Охиноо 10 сартай байхад би Швед рүү явсан. Тухайн үед би хүнийг бодоод, өөрийгөө золиосолсондоо харамсдаг.

2006 онд ирснийхээ дараа охинтойгоо нэг удаа уулзсан. Түүнээс хойш 12 жил уулзаагүй явна. Намайг Швед рүү явснаас хойш долоо хоногийн дараа л охины ээж өөр хүнтэй сууж, өөр амьдрал эхлүүлсэн байсан.

Надаас зангаа хувиргасан. Сэтгэлийн шарх тэр цагаас л эхэлсэн. Миний охиныг надаар ч овоглодоггүй юм, би тэднийхэнд үнэхээр их гомддог. Гэхдээ одоо би тэр эмэгтэйг хүндлээд, элдэв явдлыг сөхөж яримааргүй байна. Шинэ жил болгоноор манай “Х Түц”-ийнхэн миний охинд бэлэг өгдөг.

Тэр бэлгийг нь хадгалж байгаад, хүн амьтанд тараагаад өгчихдөг байж билээ. Би охинтойгоо уулзах гэж нэг хэсэг нэлээд хөөцөлдсөн. Ээж нь надаас зайгаа бариад, олддоггүй юм. Фэйсбүүкээ ашиглахгүй байгаа юм билээ. Нэг утас байсан, тэр лүү нь их залгадаг байлаа.

Сүүлдээ утас нь ч байхгүй болсон. Дугаараа сольсон байх. Ээж нь надаас “Охинтойгоо уулзаад хэрэггүй” гэж гуйсан болохоор би тэгээд орхисон. Одоо ямар ч холбоо байхгүй. Хаана, яаж амьдарч байгааг нь мэдэхгүй. Тухайн үед бидэнтэй ах, эгч нь гээд том хүүхдүүд хамт амьдардаг байсан.

Тэд одоо том залуус, охид болчихсон болохоор намайг энд тэндээс реклам, клипнээс хараад “Чиний аав шүү дээ” гэж дүүдээ хэлдэг байх гэж боддог.

Охин минь намайг аавыгаа гэж мэдэж байгаа байх гэсэн зөн совин надад байдаг юм.

Зурагтаар ч юм уу, тайзан дээрээс намайг хараад, юм бодоод зогсдог байх гэж боддог. Тухайн үед би ээжийнх нь хүсэлтээр охинтойгоо уулзъя гэж бодохоо больсон. Харин одоо охинтойгоо уулзах оролдлогыг өөрөө эхлүүлэх ёстой гэж ойлгож байгаа.

Охин минь одоо 13, 14-тэй, юм ойлгох насанд хүрсэн. Хүнийг бодож явах чинь нэг талдаа алдаа болдог юм байна. Би тэр үед “Та нар юу яриад байгаа юм, би охинтойгоо уулзана” гэж үзэж тараад явсан бол одоо охинтойгоо уулзаад л явж байх байсан.

Сууний тэр талаар юу ч мэдэхгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт миний хоёр охин уулзаж, танилцах байх аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *