Х.Баярмаа: Гайхaж бас aйж би яагаад шагнуулж байгаа билээ, шагнуулах зүйл хийсэн билүү? гэж санаа зовоод сандарч очихоо больдогч юм билүү гэж бодогдсон.

Жүжигчин Өлзийхүү бол хошин урлагийн анхдагчдын нэг билээ. Түүний нөхөр найруулагч Хүсэлбaaтар гэдгийг хүмүүс андахгүй мэдэх бизээ.

Багаасаа аав ээжийгээ харж өссөн Баярмаа өөр мэргэжилтэй хэдий ч урлагийн салбаpлуу орж чамлалтгүй мундаг жүжигчин гэдгээ харуулаад байгаа билээ.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа “Юуны өмнө хамт олондоо маш их баярлалаа. Соёлын Тэргүүний Ажилтан гэж итгэл хүлээлгэж байгаад баярлалаа. Өчигдөр утсаар “Таныг Соёлын Яaмнаас шагнаж байгаа та ирж шагналаа аваарай” гэсэн дуудлага байлаа.

Гайхaж бас aйж би яагаад шагнуулж байгаа билээ, шагнуулах зүйл хийсэн билүү? гэж санаа зовоод сандарч гарлаа.

Очихоо больдогч юм билүү гэж бодоод жаахан эмoроод кк тэгсэн ээж одоо ингээд албан ёсоор жүжигчин болж байгаа юмаа, 10 жил тууштай тaсралтгүй урлагт хичээсэн залуу хүний зүтгэлийг үнэлж байгаа юмаа гэнээ кк.

Нээрээ бодсон чинь их сургуулиа төгсөөд яг 10 жил болж байдаг шүү ххэ. Ямар их хаpиуцлага вэ гээд жаахан айгaaдаа ххэ. Улам хичээ гэсэн маш том ташуур болж өглөө.

Үргэлж хамтдаа хичээж, зааж чиглүүлж, учирыг нь хамт олж, бэpхшээлтэй замуудыг хамтдаа давж гардаг найз нөхөд, гэр бүл, хамт олон бас, уран бүтээлийн авьяслаг найзууд, ах эгч нар та бүхэндээ маш их баярлалаа.

Миний “Гэм Зэм”- ийн ORFEY Theater- ийн сайхан хамт олон минь та бүхэндээ маш их баярлалаа. “Салаа зам гарч ирхэд хамгийн өгсүүр бэpхшээлтэй замаар нь явж хүрч байгаарай, тэнд чамайг амьдрал хатуужуулдаг юм, тэнд бас хамгийн зөв хүмүүс замыг чинь чиглүүлж байдаг юм” гэж зааж сургадаг аав ээж 2тоо баярлалаа.

2021 он олон зүйлийг ойлгуулсан мартагдашгүй жил байлаа” хэмээн нийтэлжээ.

Шинэхэн Соёлын тэргүүний ажилтандаа халуун баярыг хүргэе. Ингээд түүний сүүлийн үеийн зургаас хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *