НӨАТ-ийн буцаан олголт нь ороогүй иргэдийн анхааралд. Холбогдох албаны хүнээс тодруулахад…

Цахим орчинд иргэдийн 2021 оны 4-р улиралын НӨАТ-ийн буцаан олголт орохгүй байна хэмээх гомдол тасралтгүй хөвөрсөөр байна. Тэгвэл НӨАТ-ийн буцаан олголт хэзээ орох талаар тодрууллаа.

2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас сануулж байсан.

НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,

Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,

Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,

Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Тэгэхээр өнгөрсөн оны 4-р улиралын буцаан олголт нь цагаан сараас өмнө орно гэдгийг сануулъя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *