Taлийгaaч ирвэс хамгаалагч залуугийн аав Ж.Төмөрсүх идэр 9-ын хүйтэнд Тайгын амьтдад хоол зөөж явна

Монголын хайртай хүү ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл зyypдаар таалал төгссөн нь ард түмэнд нөхөж баршгүй гарз тохиож байсан билээ.

Түүнийг бусдын гapт aмиа алдах гэж байна гэсэн утгатай бичлэг цахим орчинд тархаж баггүй шуугиан тарьсан. Гэтэл Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтс­ээс үхлийн шалтгааныг тогтоохдоо Амиа хоролсон хэмээн үзсэн нь олны эгдүүцлийг дээд цэгт нь хүргэсэн юм.

Тиймээс л талийгаачийн аав болон байгаль хамгаалах сангийнхан түүнийг яав ч амиа хорлох хүн биш хэмээн мэдээлэл хийж байсан удаатай.

Талийгч ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн аав Ж.ТӨМӨРСҮХ тайгын амьтдад хоол өгөхөөр идэр 9-ын хүйтэнд хөлсөө дуслуулан алхаж явна.

Бүхий л амьдралаа байгаль эх орондоо зориулчихсан хүмүүс. Тэднээр бахархахгүй байхын араггүй. Хөөрхий ингэж явахдаа л муу хүүгээ санаж элгэн дэвтдэг байхдаа…

Ж.Төмөрсүх: Хүүд минь зориулсан “Уулсын хүү” дууг сонсож тайтгарсан ч хүүгээ санаад сэтгэл эмтэрлээ…
Хүүгийнхээ зэрлэг амьтан хамгаалах ажлыг нь үргэлжлүүлж найман цаг ажиллах ёстой байсан ч 16 цаг ажиллаж, хүсэл, зорилгыг нь давхар биелүүлэх юм сан гэж боддог Хөвсгөл аймгийн уугуул ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл 2015 онд харамсалтайгаар aмиа алдcaн билээ.

Хэргийг эргэн сануулахад, талийгaaч “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” хэмээн гэрээсээ гараад сураггүй алга болсон байдаг. Талийгаачийг зургаан хоногийн дараа Хөвсгөл далайн усанд живж, амиа алдсан байсныг олсон юм.

Тэрээр мэргэжлээрээ ажиллаж байх хугацаандаа Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууны цоохор ирвэсийн урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг гарамгай сайн гүйцэтгэж байжээ.

Түүнчлэн нутгийн иргэдийн дунд байгаль орчны боловсрол олгох, нутаг усаа хамгаалахын ач тусыг сурталчлан, ирвэс хүн хоорондын зөрчлийг зөөлрүүлэх, тоо толгойг нэмэгдүүлэх, амьтнаас малаа хамгаалах хашаа хорооны ажлыг эхлүүлэн ажиллаж байсан аж.

Т.Лхагвасүмбэрэлийг нас барснаас хойш байгаль, нийгмийн төлөө зүтгэж санаа зовдог уран бүтээлчид түүний гэгээн дурсалд зориулж уран бүтээл хийсээр байна. Хэдхэн хоногийн өмнө талийгаачийн гэгээн дурсгалд зориулж “Уулсын хүү” дуу гарчээ. Бид талийгаачийн аав Ж.Төмөрсүхтэй холбогдож, сэтгэгдлийг нь хуваалцлаа.

-Таны хүүгийн гэгээн дурсгалд зориулж “Уулсын хүү” хэмээх дуу гарсан байна. Танд ямар санагдсан бэ?

Сонссон. Сайхан уран бүтээл, сайхан дуулсан байна лээ. Өнгөрсөн жил Дархадын хотгорт ирж, надтай уулзаад миний хүүгийн эх оронч үзлийг бахдаж, алдаршуулах тухай яриад явсан юм. Ямар нутагт өсөж хүмүүжсэнийг нь өөрсдөө үзээд явсан.

Хэдий залуудаа бурхан болсон ч гэлээ бусдын хайр хүндэтгэлийг хүлээж, эх оронч сэтгэлгээг нь ойлгож уран бүтээл болгосон залуучуудад маш их баярлаж байна. Дууны үгийг манай нутгийн Ж.Даваадамдин, аяыг нь УГЗ Т.Сэр-Од бичиж, МУГЖ С.Жавхлан дуулсан. Тэд дуу гарахаас өмнө надад үзүүлж, зөвшөөрөл авсан юм. Сайхан уран бүтээл шүү.

-“Уулсын хүү” дууны нэрийг хэн өгсөн юм бол оо?

Ж.Даваадамдин өгсөн. Би “Нэр нь арай хүнддэх юм болов уу” гэтэл “Ууланд амьдардаг амьтдын төлөө өдөр, шөнөгүй зүтгэдэг байсан учраас нэр нь хүнддэхгүй” гэсэн. Манай нутгийнхан сонсоод сэтгэл өндөр байх шиг байна лээ.

Харин надад хүүгийн минь тухай сайн, муу ямар нэгэн мэдээлэл гарах бүрд л сэтгэл зовуурьтай байх юм. Би аав нь учраас сэтгэл эмзэглэж, санагалзалгүй яах ч билээ. Нөгөө талаасаа миний хүү ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж, амьд юм шиг байгаад тайтгардаг ч зүрх, сэтгэлийн гүнд харуусал үргэлж бий.

–Та хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж ямар нэгэн зүйл хийх юм сан гэж боддог уу?

Хүүгийнхээ зэрлэг амьтан хамгаалах ажлыг нь үргэлжлүүлж найман цаг ажиллах ёстой байсан ч 16 цаг ажиллаж, хүсэл, зорилгыг нь давхар биелүүлэх юм сан гэж боддог. Өөрийнхөө хэмжээнд байнга уул, хадаар явж өөрийгөө багахан тайтгаруулж,зэрлэг амьтан,ирвэс харж сэтгэлээ сэргээдэг.

Хэдийгээр ядарч, эцэж, цуцаж явсан ч өөрийн эрхгүй зүтгэдэг юм даа. Тэгээд олон түмний гаргаж байгаа дуу, шүлэг, ярилцлагыг цуглуулж нэгтгээд залуучуудад сургамж болохоор өөрийнх нь тухай ном гаргах бодолтой байдаг юм.

–Таны хүүгийн амьдралаар кино хийх сураг сонсогдсон. Эн юу болсон бэ?

Кино найруулагч Дэнсмаа гэж эмэгтэй “Зүрх мартахгүй” хэмээх кино хийхээр зохиолыг нь надад хоёр удаа үзүүлсэн. Одоогоор төсөв, мөнгө нь бүрдэхгүй байгаа юм шиг байна лээ. Ямартай ч кино хийнэ гэсэн зорилготой явна лээ.Яг л миний хүүгийн амьдрал, хүсэл мөрөөдөл нь байсан шүү.

-Хүүгийнх нь хэрэг юу болсон бэ. Та дахиж шалгуулах хүсэлт гаргасан уу?

Тодорхой шийдэлгүй байна. Гэмт х э р э г т э н олдоогүй учир түр түтгэлзүүлсэн. Шинэ нөхцөл байдал тогтоогдохоор дахин шалгах байх.

-Таны хүүг нэгэн эмэгтэйгээс болж өөрийнхөө а м и й г х ө н ө ө с ө н гэх яриа бий. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

Мэдэхгүй. Тийм зүйл болоогүй байх. Тийм зүйл хийх хүүхэд биш шүү дээ.

-Улаан тайгаар тайван амгалан байна уу?

Тайван сайхан байна. Сая цас орсон. Зэрлэг амьтны тоо толгой өсөөд сайхан байна. Тэгэхээр ар гэрээ мартаад тайга руугаа улам зүтгэх юм даа. Байгаль хамгаалдаг хүнд ээлжийн амралт байдаггүй. Бүтэн жилийн хөдөлмөр нэг сар амрахад байхгүй болно шүү дээ. Тийм болохоор би амраагүй гэж боддоггүй, амрах юм сан гэж боддоггүй. 30 гаруй жил амралтгүй ажилласан байна. Цаашид ч амрахгүй, хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл зүтгэнэ дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *