Дэлхийн аварга маань үнэтэй аялалаар аялаж явна. Тэрбээр нөхрийн хамт…

2021 оны 12 сард Узбекистан улсын нийслэл Ташкент хотод болсон хүндийн өргөлтийн Дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаас очиж өрсөлдсөн Монгол улсын гавъяат тамирчин М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 84 кг-ийн жилд хүч үзэн Дэлхийн аварга хэмээх гайхалтай шагналыг хүртэж эх орныхоо далбайг дэлхийн аваргын тэнгэрт мандуулсан билээ.

Монголчуудынхаа бахархал болж нэгтгэн баярлуулж чадсан М.Анхцэцэг эх орондоо маш хайртай нэгэн. Түүнд АНУ, Өмнөд Солонгос, Узбекистан хэмээх олон орнуудаас өндөр цалин өгье хэмээн санал тавьж байсан ч тэр эх орноосоо явахыг хүсээгүй гайхалтай бүсгүй юм.

Мөн саяхан болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнээс тэр -87 кг-ийн жинд мөн түрүүлж алтан медаль хүртсэн байна.

Харин өдгөө М.Анхцэцэг маань энэ олон хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж нөхрийнхөө хамтаар диваажин гэгддэг Малдивт аялаж яваа зургаа хуваалцжээ.

Сонирхуулахад сүүлийн үед Монголчууд Малдив явах сонирхолтой болсон бөгөөд энэ төрлийн аялалын үнэ нэг хүний 6-9 сая төгрөг байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *