Амгаланбаатар хүнд туслаад мөнгө өгсөн биш гомдож бас уйлжээ.

Өнгөрсөн онд шинээр Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн жүжигчин бол Амгаланбаатар билээ. Сүүлийн үед шинээр тоглосон кино нь гарч буй тэр нэгэн асуудлаар бичжээ.

“Сая алхаж явтал сархад сэнгэнүүлсэн залуу “Хөгшөөн үнэнээ л хэлье, өчигдөр Баасан гэж хусаад, одоо ганц юм уух гэсэн юмаа. Боломжоороо хэдэн төгрөг өгөөч, адилхан эр хүн байна даа” гэж ичиж зовж байгаа ч юмгүй ил цагаан асууж байна. Эртний явдал зурсхийж орж ирээд эгээтэй л “хуц П” гэчихсэнгүй.

1-р курсын оюутан 10-р хороололд автобуснаас буугаад алхаж явсан ногоон дээлтэй нэг ах таараад тун элгэмсэгээр “Ах нь Булганаас ирсэн юмаа. Буцах унааны мөнгөгүй болчихоод Эрдэнэт орох гэсэн мөнгө дутаадаа, эвгүй юм даа гэхдээ ахдаа боломжоороо туслаач” гэж байна.

Унасан, өссөн аймаг хотыг минь хэлснийг ч хэлэх үү уйлмаар, өрөвдмөөр санагдаж, ухсаар байгаад арай чүү нэг юм 3000₮ болгож өглөө.

Тэр орой бүр нэг хэцүү үед нь хүнд тус болчихсон санагдаад додигор гэгч нь харилаа даа. Маргааш нь яг нөгөө цагтаа яг нөгөө автобуснаасаа буугаад алхаж явтал өнөөх тоодгор ногоон дээлт дүрээрээ нэг эгчийг хоргоочихсон зогсож байна шүү.

Гэртээ энэ ах хариагүй юм байхдаа гэсэн шүү юм бодон гэнэн матер царайлсан би дөхөөд очтол “Архангайруу ах нь харих гэсэн чинь” гээд аймгаа өөрчилчихсөн ярьж байдгиймдаа.

Би дотныхоо хүнд гомдож байгаа юм шиг доголон нулимс унагах нь холгүй доороос нэг юм өгсөж ирээд болдоггүй, та нээрээ арай ч дээ гэсэн бодолтой таг гөлрөөд зогсчихсон.

Ахын санах ой сайн байсных уу аягүй бол өгсөн цөөн хүнийх нь нэг учраас санаж байсных уу надруу нэг том харчихаад л дальдчаад алга болсон. Би гэгч гэнэн матерын чин сэтгэлээсээ гомдсон харцыг харсан өнөөх хоргоолгож зогссон эгч “Чи энэ балиар сархад үнэртүүлсэн юмны хүү нь юм уу” ч гэж байх шиг.

Ичсэн, гомдсон тэр мэдрэмж энэ амьдралдаа авч үзсэн хамгийн анхны хүнд цохилт маань байсан байх аа золиг гэж. Олны олон дунд орж ирээд тэр гэнэн хүү энэ мэт зүйлээс дөжрөөд одоо ч дээ тэр ах цаашаа дотуур санаатай нэгэн боллоо доо бараг…

гэснээс одооны жижиг гарын “гаарыны” шантаачид орон гэртээ харих мэтийн уянгын халил явахаа болингуут “ганц юм гусах гэсэн мөнгө байдаггүй ээ” гээд үнэнээ хэлдэг болж.

Амар ч болсон юм уу даа… Амьдралд нухлагдаагүй оюутан цагийнх шиг минь гэнэн матерууд сархадны мөнгөтэй нь залгуулаад байгаа учраас л амь бөхтэй оршсоор байгаа биз дээ!!!” гэлээ.a

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *