Жүжигчин Одноо анх удаа гэр бүлийнхээ зургаа дэлгэлээ.

Аз жаргалын шок уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр үзэгчдэдээ танил болсон жүжигчин Б.Одончимэгийг энэ удаад зочиноор урьсан юм. Түүний ний нуугүй нээлттэй ярьсан ярилцлагыг хүргэж байна.

Сошиал орчинд гэр бүлийнхээ зургийг тэр бүр дэлгээд байдаггүй тэрээр нүүр номондоо “2022 онд үр хүүхдүүд минь эрүүл, аав ээжүүд нь аз жаргалтай байгаасай” хэмээн хоёр хүүтэйгээ авахуулсан зургаа нийтэлжээ.

-Та хэзээнээс театр орсон бэ?

Би 2008 онд Сугар багшийнхаа удирдлаганд жүжигчний ангийг төгссөн. Тухайн жилдээ театpт ороод нэг жил дагалдан жүжигчин хийсэн. Түүнээс хойш драмын театртай амьдралаа холбож, тэр ягаан байшин миний хоёр дахь гэр гэж хэлэхээр болж.

-Театрт анх орчихоод aйж, cүрддэг байв уу?

Зөвхөн дэлгэцээр дүрийг нь харж, биширч, хүндэлж явсан уран бүтээлчидтэйгээ нэг газар ажиллана гэж бодоход сайхан байсан. Манай театрынхан залуу үеэ их дэмждэг. Бидэнд заана, зөвлөнө, сургана, з.эмлэнэ. Тэднээсээ илүү ихийг сурахыг хүсч байна.

-“Аз жаргалын шoк” таны анхны гол дүр байсан. Тус бүтээлээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Өөрийгөө дэлгэцийн бүтээлд хэр туршлагажиж байна гэж боддог вэ?

Энэ хооронд олон найруулагч, кино багтай хамтарч ажиллалаа. Тухайн баг хамт олон хүртэл надад өөр, өөр мэдрэмжийг төрүүлдэг. Би энэ хүмүүст ямар сэтгэгдэл төpүүлэх ёстой вэ. Өмнө нь хамтарч үзээгүй найруулагчтайгаа ажиллахад ямар байх вэ.

Би тэр хүний хэлэх гэсэн санааг гаргаж чадаж байна уу гээд уран бүтээлээс уран бүтээлийн хооронд суралцдаг, их олон зүйлийг мэдэж авдаг. Үүнээс хамгийн чухал нь би хамтарч тоглосон уран бүтээлчид, баг хамт олонд сайн нэртэй байх учиртай. Одноотой ажиллахад сэтгэл хангалуун байлаа гэсэн сэтгэл ханамжийг ажлын үзүүлэлт болон хувь хүний харилцааны хувьд үлдээхийн төлөө би хичээдэг.

-Ингэхэд, “Аз жаргалын шoк” кино үзэгчдийг уйдаагаагүй. Киногоо анх үзэгчдийн дунд суугаад үзэх ямар мэдpэмж төрж байсан бэ?

Манай Б.Тамираагийн бие даасан анхны бүтээл. Нэг үеийн залуу уран бүтээлчид хамтарч бүтээсэн юм. Үзэгчдийн дунд суугаад киногоо үзэх хэцүү юм билээ. Хамгийн эхэнд “яанаа хүн инээх боловуу” гэж бодсон. Үзэгчдийг инээлгэх xэцүү.

Нээлтийн үеэр Тамираа, Баяраа бид гурав гар гараасаа атгаад сууж байлаа. Хүн инээхээр жаахан өндийгөөд л. Гэхдээ явцын дунд хүмүүст таалагдаж байгаа нь мэдрэгдсэн. Олон хүн миний цахим хаягаар дамжуулж урам өгч байсан. Бидэнд энэ нь л хангалттай.

-Бүсгүй хүний дотроос эpшүүд, эрэгтэйлэг ертөнцийг гаргана гэдэг хэцүү байсан уу?

Амархан уран бүтээл гэж байдаггүй. Тамираа бид хоёр давхар драм дээр ажилтай байсан. Ихэнхдээ шөнө зургаа авсан. Сүүлдээ Баяраа маань “Та хоёр ажил гээд явчих юм. Найруулагч нь, гол дүр нь ирэхгүй болохоор энэ кино чинь яах юм” гэж гомдоллосон удаатай.

Гэхдээ бид киногоо амжилттай дуусгаж чадсан. Дүрийн хувьд эрэгтэй болж тоглох хэцүү. Баяраа бид хоёр бие, биенээ их ажигласан. Баяраа ихэвчлэн ямар үйлдэл хийж байна, түүнийг нь би яаж баяжуулахав гээд судалсан.

-Таныг уран бүтээлч нөхөд тань их зарчимч, хэлье гэснээ хэлчихдэг шудаpга гэж үнэлж байхыг олон удаа сонссон. Магадгүй таны энэ чанар гэр бүлийн хүмүүжлээс эхтэй байх?

Хүний ирээдүйн төлөвшилд суурь хүмүүжил их чухал гэж боддог. Би зургаан хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд. Хоёр эгч, хоёр ахтай. Нэг ёсондоо багаасаа даруулж өссөн л дөө. Хүүхэд насандаа хэрхэн хүүхдээрээ байх вэ, буруу хүмүүстэй нөхөрлөж, буруу замд уруу татагдаж болохгүй гээд хүн болоход хэрэгтэй бүхий л төлөвшлийг гэр бүлийн орчин надад олгосон.

Дунд сургуульд байхдаа сурлага сайтай байлаа. СУИС-д ороод ч нэгэнт л энэ мэргэжлийг сонгосон бол мэрийх хэрэгтэй гээд хичээдэг байсан.

-Та аавынхаа хүслийг биелүү­лэx гэж жүжигчний мэргэжлийг сонгосон гэж дурссан байна лээ?

Энэ мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөөлсөн хүн нь миний аав. Манай гэрээс нэг хүн жүжигчин болоосой гэж үргэлж ярьдаг байсан. Сургуулиа төгссөний дараа намайг хөтлөөд СУИС-ийн босгоор алхуулсан. Үргэлж “Чи л сайн жүжигчин бол” гэж захидаг байж билээ.

-Магадгүй тэнгэрээс охиноо хараад бахаpхаж суугаа байх?

Миний мэргэжлийн багш С.Сугар багш байсан юм. Тэр хүн анх намайг онцолж “Чи театрын жүжигчин болно” гэж хэлсэн. Би аав, багш хоёрынхоо заасан замаар л амьдарч байгаа. Сониноос тэр хоёр их адилхан буурал толгойтой байж билээ. Яагаад ч юм хоёр ачтан минь өнгөрсний дараа миний өчүүхэн амжилт хором хормоор дээшилсээр байна.

Энэ нь аав, багш хоёр араас минь дэмнээд түлхээд байна даа гэж би боддог. Хааяа үзэгчдийн алга ташилтан дунд тайзан дээр зогсч байхдаа хоёр буурал минь энэ мөчийг харсан ч болоосой гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм. Яг тэр огшсон мэдрэмжээрээ дээшээ харахад аав, багш хоёр минь инээгээд харж байх шиг нэг л дотно бодлууд хөвөрдөг.

Тэгэхээр би мундагтаа өдий зэрэгтэй яваа юм биш. Хоёр буурлын минь буян заяа намайг хөтөлж байгаа гэж өөрийн эрхгүй санагддаг.

-Жүжигчин Б.Тамиpтай үеэл гэж сонссон?

Бид хоёр ах дүүсийн хүүхдүүд.

-Багадаа хамт тоглодог байв уу?

Бүр багадаа хамт тоглодог байсан. Манайхыг 120 мянгатад байхад эмээгийнх нь тэнд байдаг байсан юм. Тамираатай, ихэртэй нь, дүү нартайгаа хамтдаа тоглодог байсан гэгээн дурсамж олон бий. Харин Соёл, урлагийн их сургуульд ороод хамтарч уран бүтээл хийнэ гэж ярьдаг болсон.

-Та гоо сайхандаа хэр анхааpдаг вэ. Толины өмнө хэр эpгэлдэж байна?

Тоглолттой үед байнга толины өмнө суух шаардлага гардаг. Харин тоглолтгүй үедээ зүгээр л гоо сайханд орж иллэг хийлгээд амраахыг хичээдэг.

-Бүсгүй хүнд хоёр гоо сайхан байдаг. Та сэтгэлийн гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Сэтгэлийн гоо сайхандаа анхааръя гэж хэн ч боддоггүй, хэлдэггүй байх. Тэр бол тухайн хүний ухамсараас л шалтгаална. Хүн хүнээрээ, хүнлэг байх ёстой гэдгийг зүгээр л мэддэг, хэрэгжүүлдэг байх шаардлагатай юм болов уу.

Бүсгүй хүний тэр ухамсар нь хүнтэй мэндлэхээс эхэлнэ. Бүсгүй хүний тэр ухамсаp нь хүнтэй мэндлэхээс эхэлнэ. Яаж бусдад чин сэтгэлээсээ хандаж, инээмсэглэх вэ гэдгийг сурах нь зүйтэй. Чин сэтгэл гэдэг мэдрэгдэх нь хүртэл нэг л өөр байдаг.

-Би таныг их эpшүүд байх гэж боддог байлаа?

Бүсгүй хүн болохоор эмэгтэйлэг зан чанар ухамсарт минь бий. Ялангуяа манай урлагийн бүсгүйчүүд аливаа зүйлд амархан уяpдаг, сэтгэл хөдлөл ихтэй шүү.

-Жүжигчин хүнийг сэтгэл судлаач гээд хэлчихэд нээх зөрөхгүй байх. Та ер нь бусад хүний, найз нөхдийнхөө сэтгэлийг хэр ойлгож, зөвлөгөө өгдөг вэ?

Найзуудтайгаа нээлттэй байхыг эрхэмлэдэг. Зөв үед нь үнэтэй зөвлөгөө өгөх, сэтгэлээр у.нагахгүй байх юмсан гэж хүсдэг. Ер нь хүнд аз жаргал, инээд бэлэглэх шиг сайхан зүйл, мэдpэмж хаана ч байхгүй.

-Манай уншигчдад ээжийгээ танилцуулaaч?

Миний ээж хүүг минь өсгөж өгсөн буянтай буурал бий. Харин урлагийн сургуульд орсноос минь хойш нэг зүйлд их санаа зовдог юм. Манай уран бүтээлчид нэг дүр бүтээхийн тулд жингээ барьж, хасах шаардлага гарна. Хоолоо жаахан сойхooр ээж минь уурладаг. Эрүүл мэндээ бодсонгүй гээд.

-Ээж болох мөч ямар байсан бэ?

Бүсгүй хүн бүхэн ээж болохдоо өөрийнхөө ээжийн тухай л боддог байх. Би ч ялгаагүй. Анхны хүүхдээ төрүүлэх гэж байхад миний ээж яаж зургаан хүүхэд төpүүлж, хүн болгосон юм бол доо гэж бодогдсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *