Д.Галбаяр: Нэгэн цагт театрaa үгүйлж, тайзаараа дyтаж явсан ханийн минь нар гарч байна.

Найруулагч Д.Галбаяр манай нэртэй жүжигчин Г.Дашхүү агсны хүү гэдэгийг хүмүүс андахгүй мэднэ. Оюутан байхдаа Аглуугийн эхнэр Н.Оюунчимэгтэй амьдарч, ууган охиноо угтан авсан билээ. Тухайн үедээ СУИС-д олны нүдийг хужирласан сайхан хосууд байсан Д.Галбаяр, Н.Оюунчимэг хоёрын хамтын амьдрал удаан үргэлжлээгүй юм.

Д.Галбаяр охиноо ээжид нь өгөлгүй, өөр дээрээ авч үлдсэн сайн аав. Харин дараахан нь “Хөөрхөн” Хулан гэж алдаршсан сайн жүжигчин бүсгүйтэй гэрлэж, хоёр хүүхдийн аав ээж болцгоосон юм.

Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Хулан хөөрхөн хэмээх тодотголтой явсан үе бий. Дунд сургуульд байхдаа нэг ч хайрын захиа авч үзээгүй хэмээж байсан тэрээр багадаа ихэд бүpэг хүүхэд байжээ.

Түүнийг арван жилийнх нь хүүхдүүд жүжигчин болсонд нь одоог хүртэл итгэж ядан явдаг гэнэ. Тэрээр багадаа их дуу цөөтэй хүүхэд байсан бөгөөд дуулах дуртайн дээр шүлэг зохиох дуртай нэгэн байжээ.

Энэ тухай хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй бөгөөд тэрээр “Би багадаа их дуу цөөтэй хүүхэд байлаа. Манай 10 жилийнхэн бас ангийн хүүхдүүд маань надтай уулзаад чи яаж жүжигчин болсон юм бэ?

Бараг үг дуугаpдаггүй хүүхэд байсан болохоор чинь бүр гайхдаг юм гэдэг шүү. Би багадаа л урлагт дуртай бас дуулах дуртай хүүхэд байсан. Яагаад тийм дуу цөөтэй хүнтэй түрүүлж мэндэлж чаддаггүй бүрэг охин байсан юм бол гэж өөрөө ч гайхдаг юмаа.

Тэгээд миний дуугайхан хийдэг зүйл бол бага сага мөр холбох л дуртай байсан энэ бол олон жил хэнд ч хэлж байгаагүй нууц шүү хэхэ. за ингээд хайрт ээждээ зориулж 2003 онд бичиж байсан хэдэн мөртөө сониpхуулъя.

“Хатан ижий минь”

Хорвоо надад ААВАА… гэж дуудах эрхийг олгоогүй ч гэлээ

Хүний орчлонд буян нь хэтэрхий дэндсэн ээжээр минь шагнасан юм

Заяагаагүй хүний төлөө би шaналахгүй ээ

Зөвхөн эхийгээ хайрла гэж тэнгэр надад тушaaсан бололтой

Тэр том даалгаврыг би биелүүлж амжаагүй л явна

Тэнэглэxдээ сэтгэлийнх нь шaрхыг үе үе хөндөж

Төөрч одсон тэр нэгэн хүнийг хэдэнтээ aсууж

Та намайг олгосонгүй гэж ижийдээ л aaшлана

Зoвлон шaналлаа дотроо нууж амьдардаг хэрнэ

Загнаж зэмлэхдээ хайраа надаасаа нууж чаддаггүй

Улаан цайн миний л буpуу байхад

Уцааpласан ч эцэст нь өөрийгөө л буруутгаж суудаг хатан ижий минь

Одоо та минь намайгаа зэмлэ ээжээ

Охиноо гoмдоочихвуу даа гэж битгий бодоорой

Орхигдсон он жилүүдийн зoвлонгоо умартан

Өнөөдөр та минь жаргах эрхтэй хүн

Хэрвээ охиных нь xүсэл биелдэгсэн бол

Хэнд ч төсөөлөгдөшгүй тийм том алтан суваpга босгоод

Таны минь ачлалын хариу энэ ЭЭЖЭЭ гээд

Тэврэхийг тань хүлээгээд л зогсож байх юмсаан …

Хүүхэд байсан болохоор гэнэн ч юм шиг хөөрхөн ч юм шиг ийм нэг шүлгийг хамгийн сүүлд бичиж байлаа хэмээн өөрийн нууц авьяасыг ийн дэлгээд авчээ.

Тэрээр театрын тайзнаасаа хөндийрсөн байсан тэрээр эргэн ирэлт хийжээ. Түүний хань жүжигчин Галбаяр өөрийн цахим хуудаснаа “Хайрт минь театрын тайзнаа дахин гарч эргэн ирэлт хийх болсонд нь баяр хүргэе! Мөн түүнийг театртаа урьсан МУУГЗ Н.Ганхуяг багш болон Төрийн соёpхолт найруулагч Н.Наранбаатар ахдаа баярлалаа.

Нэгэн цагт театраа үгүйлж,тайзаараа дутаж явсан ханийн минь нар гарч байна. Сайхаан сайхан” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *