Болороогийн жилийн орлогыг хараад гайхлаа! Ёстой мундаг юм аа.

Xөгжлийн бэpxшээлтэй иргэдийн хүчтэй дуу хоолой болж нийгэмд өөрийн байр суурьтай болоод амжсан бүсгүй бол Болороо билээ. Анх түүнийг “Болзоо” нэвтрүүлгээр ороход нь үзэгчид сэтгэлийг нь ойлгож хайрлаж эхэлсэн.

Сайхан ханиа алдсан тэр энэ асуудлын үнэн мөнөний араас явсаар байгаад үр дүнд хүрч байсан билээ.Б.Болороогийн хувьд төрийн албанд буюу Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд мэргэжилтэн хийдэг юм.

Харин түүний хөрөнгө орлогын мэдүүлэг нь анхаарал татлаа. Учир нь тэр 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого нь 244 сая төгрөг байсан хэмээн мэдүүлжээ. Мөн 145 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай хэмээн мэдүүлсэн байна.

Б.Болороо: “Бага насны минь найзууд, 10 жилийн ангийнхан минь яг л энэ зураг дээрх шиг хамт хөгжилдөх бүхий л зүйлдээ надад ямар нэгэн дүр оноож өгөөд л тоглодог байлаа.7-р ангид байлаа ангийнхан зугаалгаар явах болоход ээж намайг явуулахгүй ээ гээд би ангийнхандаа явахгүй ээ гэлээ. Тэгтэл маргааш ангиараа шахам гэрийн гадаа ирээд ээжээс гуйгаад авч явж байлаа

Xөгжлийн бэpxшээлтэй хүүхэдтэй найзалж өссөн хүүхдүүд их л хамт олон ч болдог юм.Хүнийг ойлгож, оронд нь өөрийгөө тавьж бодоод хүндэтгэлтэй хандана гэдэг ухаантайн шинж. Ямар ч боловсролоос илүү хүнлэг байдал л чухал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *