Л.Энх-Амгалан: Би аймгуудад уригдаж очдог сайд биш. Би бол…

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөсөн билээ. Тус хуралдааны үеэр БШУ-ын сайд Л.Энх-Амгалан “Би УИХ-д гурав дахь удаагаа хөдөө орон нутгаас сонгогдон ажиллаж байгаа.

Хөдөө орон нутгийн амьдралыг мэднэ. Засгийн газрын гишүүн болохоороо ширэн нүүр гаргаад, УИХ-ын гишүүн гээд ширээний араас өөр юм яриад байдаг хүн би биш л дээ.

Гишүүдтэй яг адилхан өмнөө тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байгаа. Б.Баярсайхан гишүүн тендерийн зохион байгуулалттай холбоотой, зураг төсөвгүй, газаргүй газрууд ямар их хүндрэл, чирэгдэл учруулдаг вэ гэдгийг сайн мэдэж байгаа.

Та яагаад ажлын хэсэг дээр орж ирсэнгүй гэж xyдлаа ярьж байна. Ажлын хэсгийн хурлын өмнө болон дараа нь бүх мэдээллийг үзэж, сонсож, танилцдаг. Намайг яамны ажлыг очиж хүлээж авч байхад сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонгийн асуудал зуун задгай байсан шүү.

Тийм учраас өмнө гарсан алдаа дутагдлуудаа дахиж битгий давтаасай, 100 тэрбум төгрөгийн төсөв гарын салаагаар битгий урсчихаасай гэсэн үүднээс л сэтгэл гаргаж ажиллаж байгаа.

Би аймагт уригдаж очоод байдаг сайд биш. Сайдын хувьд бүх аймгуудаар хаана ямар асуудалтай байгаагаас нь хамаарч ажилладаг. УИХ-ын чуулганы завсарлагаанаар үлдсэн аймгууддаа очиж ажиллах төлөвлөгөө гаргасан.

Бид нэг их бие биеэ уриад байх шаардлага байхгүй. Бид хаана асуудал байна тэнд очиж ажиллах үүрэгтэй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *