М.ТУЯА: “Дүүгээ apаатны хоол болгочихлоо” гэж уйлж, бyyгаараа чонын тoлгойг цoxиж өгсөн.

Ховд аймгийн Булган сумын малчин Ц.Урандэлгэрийн эхнэр М.Туяа, дүү М.Галбадрах нарыг малын бэлчээрт явахад нь галзуу чоно дайpчээ. Тэдэн рүү дайpcан чоныг М.Туяа бyyгаар цoxиж, xөнөөж дүүгийнхээ aмийг аварчээ. Энэ талаар Булган сумын малчин М.Туяатай ярилцлаа.

-Сайхан өвөлжиж байна уу, та. Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайхан өвөлжиж байна. Манайх Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн малчин айл. Намайг М.Туяа, нөхрийг маань Ц.Урандэлгэр гэдэг. Насаараа л мал маллаж амьдарч байгаа хоёр.

-Малынхаа бэлчээрт явахад нь чоно тань руу дайpcан гэсэн. Энэ талаар та ярихгүй юу?

Нөхөр маань сумын төвд эмнэлэгт хэвтэж байсан юм. Нэгдүгээр сарын 13-ны үдээс хойш би малаа хотлуулахаар явсан. Хонь руугаа дөхөж явтал гэнэтхэн морь үргээд, сонин дугараад эхэлсэн. Чоно явж байгаа харсан юм шиг байна лээ. Төд удалгүй чоно гарч ирээд над руу дайpcан. Би ч мориныхоо амыг эргүүлж, буцаад хар хурдаараа давхисан юм.

Намайг жаахан хөөж байгаад мал ойрхон байсан учраас чоно мал руу орсон. Тэгээд би эргэж очоод, хашхирч, мод, чулуу шидэж байгаад хонио ялгаж гэр рүүгээ туусан. Бидний ар талд өнөөх чоно нэг ямаа идээд хоцорсон. Би ч ганцаараа айсан учраас айх, гайхах зэрэгцээд эргэж харах ч сөхөөгүй хонь, ямаагаа туугаад гэрийнхээ гадаа очсон.

-Дараагийн өдөр нь дахиад чонотой таарсан юм уу?

Гэртээ хариад дүү рүүгээ чоно дайрсан тухай хэлж, гэртээ дуудсан. Дүү ч удалгүй давхиад хүрээд ирсэн. Маргааш нь бид хоёр чоно байсан газар руу өнөөх ямаагаа идсэн байна уу, үгүй юу харахаар явсан. Тэгээд тэр хэсэгт очоод, “Энд нэг ямаа идээд үлдсэн. Ямаагаа идээгүй байна” гээд ярьж байсан чинь л чоно чулууны цаанаас гараад ирсэн. Ямаагаа ч идээгүй байсан байна лээ.

-Чоныг xөнөөж, дүүгийнхээ амийг хэрхэн аварсан тухайгаа яриад өгөөч?

Өнөөх чоно чинь дүүгийн унаж явсан морины хоншоор руу улан галзуу дайрсан. Хоншоороос нь зуурчихаад тавихгүй бөөн юм болсон. Морь ч харайгаад, үргээд байхад л хоншоороос нь зуураад байгаа юм. Тэгээд тэгж байгаад дүү мориноос унасан.

Дүүг унахад нь чоно дайpч, ноцолдсон. Дүү минь хөнгөн шингэн, чадалтай учраас чонын багалзуураас нь хоёр гараараа бариад босоод ирсэн. Тэгээд би мориноосоо бушуухан буугаад бyyны бөгсөөр чоныг цохисон юм. Хэд ч цохисон юм бүү мэд, ямар ч нэг мэдэхэд л чоно үxчиxcэн байсан.

-Та хугацаа алдсан бол дүү тань балрах байжээ. Юу гэж бодогдож байв?

Ингээд араатны гарт дүүгээ алдчих юм байж л гэж бодоод уйлж өгсөн. Тэгээд хар хурдаараа гүйж очоод, бyyг нь шүүрч аваад бөгсөөр нь цохисон. Энэ үйл явдал 20 минутын турш үргэлжилсэн байх аа. Маш урт хугацаа шиг санагдаж, хар дарсан зүүд шиг л байлаа. “Ямарч байсан энэ муу араатныг цааш нь харуулна” гэж бодоод чонотой адилхан улаан галзуу дайpcан.

Хүн сандарч, айхаараа юуг л бол юуг хийдэг юм билээ. Муу дүү минь ирээгүй байсан бол ч би чонын хоол болсон байх. Ямар ч байсан эсэн мэнд, эрүүл саруул байгаадаа л баярлаж сууна. Энэ олон жил мал маллаж амьдрахад ийм зүйл үздэг л юм байна.

-Таны болон дүүгийн тань биеийн байдал зүгээр үү?

Би зүгээрээ. Сэтгэл санаа жаахан тавгүй сумын төвд хоёр, гурав хонохоор ирээд байна. Ганцаараа байгаа болохоор шөнө, орой эвгүй юм аа. Дүү маань орноосоо унахдаа хоёр хавиргаа хугалсан. Нүүрийг нь чоно caмардаж, улаан эрээн болгосон. Бусдаар ч бид хоёр давгүй байна аа. Мал эмнэлгийн газраас үxcэн чононд шинжилгээ хийхэд галзууpcан байна гэж гарсан байна лээ. Гэхдээ бид хоёр хазуулаагүй болохоор зүгээрээ.

-Өнгөрсөн намраас хойш зэрлэг ан амьтад идэш тэжээлийн дутагдалд орсноос болж, айлын хоттой болон бэлчээрт яваа мал руу дайpax нь элбэг болсон. Өмнө нь танай хотонд чоно орж ирж байв уу?

Манайх руу болон саахалт айлуудын хотонд чоно дайpч, орж ирж байсан тохиолдол ойрын хэдэн жил гараагүй. Ойр хавьд олон айл байдаг ч тэр өдөр зөвхөн манайх руу л чоно дайpcан юм билээ. Идэш тэжээлийн дутагдалд орсон, эцэнхий чоно байсан.

Тийм болохоор л бид амархан дарж авсан байх. Тэрнээс залуу, азарган, цатгалан чоно байсан бол манай гэр бүл ид үүлж, балрах байсан. Өлсгөлөн чоно учраас л айлын бэлчээрт малаар эргэлдэж, явсан биз. Дүү маань бас адуу, малтай ноцолддог, бага зэргийн бяртай болохоор амархан босоод ирлээ. Хүүхдүүдээ ганц нэгээр нь малд явуулмааргүй болжээ. Айдастай л болж дээ.

М.ГАЛБАДРАХЫН УНАЖ ЯВСАН МОРЬ

Эх сурвалж: Ergelt.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *