Долларын саятан О.Мөнхжин: Надад эрх мэдэл нь байвал утааг дор нь шийднэ гэв.

Хөрөнгийн зах зээл дээр аль хэдийнэ өөрийн нэрийг тамгалаад авсан О.Мөнхжин сүүлийн үед IHC койноо гаргаад завгүй байгаа.

О.Мөнхжин: Аль болох олон хүнийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх юмсан гэдэг мөрөөдөл надад бий Түүний хурц тод хэл яриа, шулуун шударга зан чанарыг дагагчид мэднэ. Хаана ч, хэнээс ч эмээхгүй хэлэх гэсэн санаагаа зоригтой илэрхийлдэг залуу тэрбумтан харь орноос эх орноо сонгож амьдрахаар ирээд байгаа.

Гэвч өндөр хөгжилтэй тансаг орчинд байсан О.Мөнхжинг эх орон нь таатай угтсангүй. Энэ бол мэдээж утаа юм.

Ганц О.Мөнхжин ч гэлтгүй Улаанбаатар хотын оршин суугчид утаанаас болж аргаа барж буй.

Харин үүнд бухимдсан О.Мөнхжин цахим хуудаснаа “Надад эрх мэдэл нь байгаад, өөрийн багаа бүрдүүлбэл, энэ утааг чинь дор нь шийдэж чадна. Эд утааг шийдэж чадахгүйдээ биш шийдэх хүсэлгүйдээ байгаа юм. Утаа= ТОМ БИЗНЕС, ИХ МӨНГӨНИЙ ИДЭЛТ, УЛС ТӨР!” хэмээн нийтэлжээ.

Үүнийг ч дэмжих олон мянган хүн байгаа нь дамжиггүй. Төр засаг иргэдээ анхаарахгүй шийдэж чадахгүй асуудлыг Монголоо гэсэн сэтгэлтэй нэгэн хийе гэхэд үгүйсгэх хүн байхгүй нь лавтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *