“Ковид-19”-ийг эсэргүйцэх дархлааг хэрхэн бэлтгэх вэ? Танд ус агаар мэт хэрэгтэй зөвлөгөө…

Дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусийн халдварыг эсэргүйцэх чадвар бөгөөд дархлааны систем нь бидний бие организмын хамгаалагч баатар гэсэн үг юм. Хүйтний улиралд хүйтэн агаар амьсгалахад бидний биеийн дулаан унадаг. Тиймээс биеийн дулаанаа нэмэхийн тулд удаан шингэх илч өндөр хоол унд хэрэглэх ёстой. Энэ нь мэдээж мах, махан бүтээгдэхүүн юм. Хүйтний улирал гэлтгүй бусад цаг үед ч цаг үеээ мэдэрч өөрт хэрэгтэй аминдэм өгч чадахаар хүнс хэрэглэх хэрэгтэй.

Дархлаа унах үед өөрийн эрхгүй бие сульдах, архаг ядаргаанд орох, нозоорч нойр хүрэх эсвэл эсрэгээрээ нойр хулжих, толгой мөн булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илрэнэ. Мөн хомхой, батга, хатиг гарах нь дархлаа унаж буйн тод жишээ мөн юм.

Дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?

Шингэн юм сайн уух хэрэгтэй бөгөөд хүйтний улиралд халуун зүйл уух хэрэгтэй. Жимс ногоо сайн идэх. Монгол орон дархлаа сэргээх амин дэмтэй маш олон жимстэй бөгөөд эдгээр нь аньс, нэрс, чачаргана, хад гэх мэт жимс юм. Энэхүү жимснүүдийг өвлийн хүйтэн улиралд хэрэглэх нь дархлааны жинхэнэ түлш болно. Анхааруулахад дээрх жимсээ органикаар нь хэрэглэх нь илүү үр дүнтэй ба буцалгаж хэрэглэхгүй байх нь зөв.

Сүү, цагаан идээ хэрэглэх: Аарц, тараг, ааруул, халуун сүү гэх мэт сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь нэн тохиромжтой. Монголчууд бид зуны улиралд сүүн бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэдэг ч өвөл багасгадаг энэ нь буруу юм. Цагаан идээ хэрэглэж дархлаагаа дэмжих нь маш чухал.

Өдөрт дөрвөн удаа бага багаар хооллох нь дархлаа дэмжихэд нэг тустай. Хэрэв ингэж хооллох боломжгүй бол өдрийн гурваар хоолол. Оройд хоол идэх нь буруу.

Тогтмол дасгад хөдөлгөөн хий. Хүний биед ус агаар мэт хэрэгтэй зүйл бол хөдөлгөөн. Та дасгал хийнэ гэхээр заавал фитнэсс клуб, спорт заал хэрэгтэй хэмээн бодож байвал эндүүрэл юм. Та өөрт байх жижиг орон зайд гар дээр сунайх, сууж босох зэргээр маш олон төрлийн дасгал хийж болно. Ингэснээр таны дархлаа үлэмж хэмжээгээр нэмэгдэх болно.

Дэлхий нийтийг хамарсан цар тахалын хамгийн том дайсан бол дархлаа юм. Иймд иргэн бүр хариуцлагатай байж дархлаагаа дэмжээрэй. Мөн амны хаалт, бээлий зэргийг хэрэглэн хүн хоорондын зайг тогтмол барьж, гараа тогтмол угаахыг ахин дахин сануулах нь зөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *