Төрөх тасгийн шалан дээp амаржиж, хүүхдээ өөрөө эх барьсан бүсгүй харамсалтайгаар хорвоог орхилоо.

“Бяцхан дүүг нь аваад удахгүй ирнэ” гэж хэлээд гэрээсээ гарсан ээж нь үүрд ирэхээргүй холын холд одсон гэдгийг ухаарч амжаагүй бяцхан үрс. Тэд ээжийгээ, дүүгээ хоног тоолон хүлээж байна. Өмнө нь ямар нэг хүндрэлгүй гурван хүүхдээ асуудалгүй төрүүлж байсан бүсгүй энэ удаад ч ямар нэг асуудал гарахгүй гэдэгтээ бат итгэж байсан нь лав.

Гэвч тэр дөрөв дэх үрээ төрүүлээд харамсалтайгаар хорвоог хэрэг гарлаа. Энэ харамсалтай хэрэг Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт 2021.11.11ны өдөр гарсан юм. paparazzi.mn сайтын сурвалжлах баг аймгийн иргэдийн хүсэлтийн дагуу газар дээрээс нь очиж сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ

Taлийгaaчийн эгч: Дүү маань өөрөө хүүхдээ төрүүлчихээд нac бapcaн . МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: paparazzi.mn

Тухайн үед ямар асуудал болсон талаар тaлийгaaч ийн эгч /2021.11.10/ миний төрсөн дүү дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр эмнэлэгт очиж хэвтсэн. Ингээд 11-ний үдээс өмнө 11 цагт дүүд маань төрүүлэх тар иагаа залгасан юм билээ. Үүнээс хойш 14 цаг хүртэл эмч үзлэг эмчилгээ хийгээгүй.

Энэ хооронд дүү маань өөрөө хүүхдээ төрүүлчихээд нac бapcaн. Орон дээр дycлаа за лгуулч ихаад хэвтэж байсан дүү минь орны урд шалан дээр хөв хөх болчихсон байсныг хажуу талын хүн харж эмчид хэлсэн юм билээ.

Эмч нар сэргээх гэж үзсэн ч хожимдсон байсан. Өмнөх гурван төрөлт хэвийн явагдсан. Эмнэлэгт очихдоо биеийн байдал хэвийн байсан. Бид эмнэлэгт найдсан. Тэр л бидний буруу байлаа. Тухайн үед эмнэлэгт Мэргэжлийн хяналтын шалгалт ирсэн байсан юм билээ.

Бүх ажилчид тийшээ анхаарлаа хандуулаад, өвчтнүүдээ орхисон. Эмч нь дүүд 10 цагт үзлэг хийгээд түүнээс хойш үзээгүй гэж байна лээ.

Өглөө тариа хийснээс хойш үзлэг хийгээгүй. Истор ч нээгээгүй, бүртгэл нээгээгүй байсан гэх xapдлага байна. Биднээс бүгдийг нууж байна. Тухайн үед хэн гэдэг эмч жижүүртэй байсныг ч нууж байна. Яагаад эрүүл саруул дүү минь ингэчихэв гэхээр бараг урьдаас инээж байна лээ. Хариуцлага яригдах байх” гэсэн юм.

Эмч нар coгтyy байсан уу?

Хэрэг гарах үед эмнэлгийн ажилчид coгтyypyyлах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдээллийг Архангай аймгийн иргэд нийгмийн сүлжээнд бичсэн.

Тэгвэл тухайн эмнэлэгт ажлын байрны apxидалт гэдэг зүйл газар авсныг эх сурвалж “Манай аймгийн нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Д.Энх-Амар гэж бий. Энэ хүн эмнэлгийг хамаатан садан, найз нөхдөөрөө дүүргэсэн. Түүний хамаарал бүхий 10 гаруй хүн эмнэлэгт ажилладаг. Нөхөр нь эмнэлгийн жолооч. Гэхдээ жолооч нарын дундах ярианаас сонсоход Д.Энх-Амар захирлын нөхөр нь coгтyypyyлах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж үнэмлэхээ хураалгасан гэсэн.

Гэхдээ даргын нөхөр учраас жолоо барьж, алсын дуудлагад явсаар л байгаа. Цахим, угтах үйлчилгээ иргэдийн хамгийн их шvvмжлэл дагуулж байгаа хэсэг байна аа даа. Тэрэн дээр Д.Энх-Амар даргын төрсөн дүү ажилладаг. Анагаах төгсөөгүй. Мөн төрсөн дүү Мөнхжаргал нь 103-т үйлчлэгч. Д.Мөнхжаргалын төрсөн хүү Баяндалай Аж ахуйн тасагт манаач. Мөн л apxи уудаr.

Д.Энх-Амар даргын төрсөн дүүгийнх нь охин Чимэгдарь 103-т бага эмч хийдэг. Чимэгдарийн нөхөр нь Увс аймгаас шилжиж ирсэн Ууганаа гээд залуу мөн л эмнэлэгт технекчээр ажилладаг.

Энэ мэт Д.Энх-Амар даргын хамаатнууд жолооч, үйлчлэгч, тогооч гээд 10 гаруй хүн байдаг. Эдгээр дотроос а. р.х .и ууж, асуудал дагуулдаг хэд хэдэн хүн бий. Гэвч даргын хамаатан учраас ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй.

Жирийн ажилтнуудад бол хариуцлагын систем маш сайн үйлчилнэ. Гэтэл даргын хамаатнуудад үйлчилдэггүй нь эмнэлгийн ажилчдын бухимдлыг төрүүлдэг. Мөн удирлагын түвшинд ч найз нөхдийн холбоо харилцаа бий. Үүн дээр маш их асуудалтай зүйл бол ажлын байрны а. р.х.и. д.алт хэрээс хэтэрсэн” гэсэн мэдээллийг өгсөн юм.

МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: paparazzi.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *