Б.Амархүү шopoнгийн орчин болон xopигдлyyдын тухай анх удаагаа илэн далангүй ам нээлээ.

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг танихгүй хүн үгүй билээ. Тэрээр Яг түүн шиг шоунд оролцон нэр хүндээ нилээд өргөөд амжсан.

Буриад улсын гавъяат жүжигчин Premier minister хамтлагийн дуучин Борхүүгийн Амархүү 2 жилийн өмнө xap тамxи хэрэглэсэн гэх хэргээр хуулийн хариуцлага хүлээгээд энэ оны Сар шинийн баяраар суллагдсан билээ. Тэрээр суллагдсаныхаа дараа ямар нэгэн ярилцлага өгөөгүй байсан бөгөөд саяхан Идрээгийн Подкастанд орохдоо өнгөрсөн үйл явдлын тухай нилээд дэлгэрэнгүй ярилцсан билээ.

Тэрээр г э м т xэpэг үйлдсэн ч гэсэн Хүн бүрт хязгаарлаж болохгүй заяагдмал эрх гэж байдаг бөгөөд нийтээрээ ялгаварлан гадуурхах нь маш хэцүү байдаг тухай олон удаа дурьдаж байсан юм. Мөн тэрээр я.л эдлэж байхдаа шopoнгийн тухай өмнө нь бодож байсан зүйлүүд их өөр байсныг дурьдсан юм.

Тэр хэлэхдээ xopигдож байгаа хүмүүсийг урьд нь нийгмийн хог шаар л гэж боддог байсан бол анх очиход л надад туслаж байсан залуучууд их байсан. Адилхан л аавын хүүхдүүд, санаатай санаагүй үйлдэлдээ гэмшиж байгаа залуучууд байсан гэж ярьсан юм.

Одоо тэрээр гэр бүлтэйгээ хамтдаа жаргалтай байгаа бөгөөд түүний суллагдсаныхаа дараа бичсэн нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. Сайхан хаваржиж байна уу? Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа.

Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань алаг үр, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАЖ хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсээн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол … гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор.

Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургааль, болон надад УХААРАЛ хайрласаан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *