Сурагчын амралтыг 14 хоногоор сунгахаар боллоо. Ингэснээр сурагчдын амралт…

Улсын онцгой комиссоос Монгол Улсад батлагдаж буй халдварын тохиолдлын 90-ээс дээш хувьд омикрон хувилбар бүртгэгдэж байгааг мэдээлсэн. Улмаар УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхэнд халдварын тархалт хамгийн өндөр түвшинд хүрэх тооцооллыг гаргажээ.

Сурагчдын 45 хоногийн амралт дуусч, хичээл эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. ХӨСҮТ-өөс сурагчдын амралтыг дахин 14 хоногоор сунгах болон цахимаар хичээллүүлэх саналыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргажээ.

Ерөнхий сайдын зүгээс Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, УОК саналаа нэгтгэх долоо хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Тэгвэл “Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох шаардлагагүй, аль нэг байгууллагаас ийм санал ирээгүй” гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ.

Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын харъяа байгууллагын ажилчдыг 50 хувиар ажиллуулах УОК-ын саналыг дэмжээгүй аж.

Тиймээс төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүргийг өгчээ. Энэ жилийн сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд иргэдийг цахимаар золгохыг Засгийн газраас уриалав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *